Улаанбаатар хотоор аялсан нь...

Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг

15:44 , 2010-03-17 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. Холбоос

       Хүйтэн болохоор хүн болгон л гэр гэртээ бүгээд нэг тиймэрхүү уйтгартай санагддаг юм. Ер нь сүүлийн үед өвөл их удаан болдог болжээ. 10 сарын дундуур хүйтэрч шуурсан, өвөл эхэлсэн. Одоо 3 сар дуустал лав дулаарч өвөл дуусахгүй бололтой. Өвлийн сар 3 биш 6 болсон байх аягүй бол. Ойрноос жаахан урь ороод хааяа цас хайлчихсан нар шарж харагдах болж. Хаврын яг энэ үед нь ганц би ч биш хүн бүр л дуртай байдаг болов уу. Арван жилд байхад иймэрхүү гоё дулаавтар, цас хайлсан өдөр их гоё санагддаг байж билээ. Гадуур хүмүүс олон ч болсон юм шиг. Өвлийн хүйтэн салхи хөөн сэвэлзэх дулаахан салхи хаа...



“Арчаатай” байх хэрэгтэй

18:12 , 2010-03-09 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. Холбоос

Гутал их амархан элэгддэг, хувцас их амархан хиртдэг манайх шиг хотод “арчаатай” байх нь л чухал байна. Хаа сайгүй шавхай үсчиж, бохир цэвэр нийлсэн сул шороо утаат дэнжээс хагас дутуу цементлэгдсэн хотын төврүү нүүдэллэн орж ирдэг. Ер нь ч дөрвөн уулын дунд хүрээлэгдсэн ногоон байгууламж гэж байхгүй болохоор сааралдуу өнгөтэй харагддаг л даа. Өвөл цас нэвсийтэл дарахаар арай царайлаг болчихно. Хавар урь орохын цагт битүү шавар болж, ус зайлуулах суваг энэ тэр гэж байхгүй, бохирдолт ихтэй хэцүү. Өглөө арчсан гутал өдөртөө халтартаж, өнөөдөр угаасан машин маргааш нь өлөн шороо сууна. Очих газ...



Экс под синдром

20:11 , 2010-02-18 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. Холбоос

Цаг жаахан наашилж дулаарах аястай болж ирэхээр гайхал утаа багасч тэр хэмжээгээрээ хүмүүсийн уцаар багасдаг юм шиг. Ядаж л өглөө утаанд угаартсан ууртай сэрээд тэр эрчиндээ гарч орцонд шүргэсэн залуугаа муухай харж, ажил, сургууль руугаа явах замдаа хожигдож ядаж байхад бүр гай болдог “томчууд”-ыг зүхнэ. Уг нь оройхон тийшээ ааш зан нь сайжирч өдөрт найз нөхөдтэйгөө мар мар инээлдэж тайвширсан тулдаа “манай аав явах гэж байна, энэ хамгаалалттай” гэж хэлдэгээ бодвол илүү ширүүн байна л даа. Иймэрхүү албан ёсны бөглөө гэж байхад далд, зохиомол бөглөөс гэж бас байна. Би ч бас хэд хэд таарч...



Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь

14:16 , 2010-02-09 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. Холбоос
Ай хөөрхий утаатай ч гэсэн муу хотдоо бас байсаар байгаад нэгээхэн эд эс нь болчихож. Заримдаа бас уур хүрч, тэвчээр барах юм олон л байх юм. Хотод маань зам гээч нэг том асуудал байна. Машин унах дуртай, машинтай, машинаар ажил, албаа залгуулдаг хүн зөндөө л олон байна даа. Хэдхэн жилийн өмнө гар утас гангараа байсан бол одоо хэрэглээ болж гар утасгүй л бол ажил байтугай гэр бүлийн ажил ч амжихаа байсан байна. Тэгвэл машин бол бас одоо нэг тийм хэрэглээ болоод иржээ. Цаг сайжирч, нийгэм хөгжиж байгаа юм байлгүй. Миний мэдэхийн намайг багад орос голдуу тэрэг замаар хаяахан холхиж түгжрэл энээ ...


Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

22:30 , 2010-01-30 .. Холбоос
Хөгжил гэдэг нэг талаас сайн сайхан зүйлс мэт санагддаг ч аливаа юмс зөвхөн нэг л төрлийн учир шалтгаантай байдаггүй билээ. Шинэ шинэ зүйлс асар хурдан бий болж тэр хирээрээ өмнөх нь хуучирах юм даа. Өчигдөр авсан гар утас маргааш хуучирч, ноднин авсан компьютер энэ жил хоцрогдож байх жишээтэй. 2010 оны цоо шинэ загвар "I pad" худалдаанд гарахад ганцхан сар үлдсэн байна. Бидний нэрлэж заншснаар Notebook-ний шинэ эрэн эхэлж байх шиг. Гар утас өнгөгүй тунгалаг болж бугуйвч хэлбэртэй болсон байсныг хамгийн сүүлд нэг сайтнаас харж байлаа. Иракт дэлхийн хамгийн анхны цахилгаан цэнэгт зам бий болж, ...


Хяналт тавих уу?

21:55 , 2010-01-15 .. Холбоос

Хяналт гэж юу вэ? Хяналтгүй юм гэж ер нь энэ дэлхийд байдаг болов уу? Гэр орон, хувь хүн, ажил хэрэг, албан тушаал, улс төр, нийгэм эдийн засгийн бүхий л түвшинд хяналт өөрөө зайлшгүй чухал зүйл. Эцэг эх нь үр хүүхдээ хянах, цэрэг цагдаа, шүүх ирэдээ хууль тогтоомжоо хэр дагаж мөрдөж байгааг хянах, ном зохиол хянан тохиолдуулах, алдаагаа хянах гээд маш олон түвшинд энэ үг, энэ үйлдэл биелэлээ олдог шүү дээ.

 

            Хянахын утга учир нь үр дүн, түүний үр ашиг, дараагийн алхам, ирээдүйн шийдэл байдаг. Ялангуяа бизнесийн байгууллагад бизнесмен, менежер хүний хамгийн амархан мөртлөө...


Байгууллага дахь харилцаа холбоог үр ашигтай болгох нь

21:52 , 2010-01-15 .. Холбоос

Харилцаа холбоо маш олон зуун жилийн түүхтэй. Бүр дээр үед хүмүүс бичиг үсэг мэддэггүй байхдаа аман захиа буюу захиагаа шүлэглэн цээжилдэг байснаа яваандаа бичигтэй болж захиа гэгч зүйл үүссэн. Өчнөөн зуун жил өнгөрч өнөө үед интернет гэгч нэгэн систем дэлхийг бүрхээд байна. Энэ зүйлийн тусламжтайгаар тив дэлхий, газар орон харгалзахгүйгээр харилцах боломжтой болжээ. 

            Ямар ч байгууллагад харилцаа холбоо тэргүүний ач холбогдолтой байдаг. Ер нь ч харилцаа холбоо гэдэг тэр аяараа нийгмийн болоод хувь хүний хамгийн чухал хэрэгцээ мөн. Ялангуяа байгууллага гэдэг тэр чигээрээ мэд...



Бүлэгчин

21:48 , 2010-01-15 .. Холбоос

Бүлэг, фракц, найз, нөхөд гээд хамтын гэсэн тодотголтой хэдэн үг танд хэрхэн бууж байна вэ? Ажлын, сургуулийн, байрны гээд найз нөхөд зөндөө. Тэд таны фракц биз дээ. Тэд хаанаас гарч ирсэн юм бол. Таны сэтгэлийг сайн ойлгодог, хүсэл мөрөөдөл нэг, зовлон нэг, амьдрал нэг, нутаг нэг, байр нэг, ажил нэг, нас чацуу гээд шалтгаан хар мянга олдох байхаа. Би л лав мэдэх юм байна. Дунд сургуулийн сурагчийн амьдрал тэр аяараа бүлэг фракц байдаг. Тэр сургууль гэдэг ертөнц дээр амьдрах өчнөөн арга байх боловч гагц бүлэг гэгч тэр зүйлд элсэхгүйгээр та хэн ч биш. Бөхийн ертөнц. Монгол бөхчүүд тэраяар...



Орой найзууд уулзна гэсэн, тэгэхэд тааралдъя

16:19 , 2010-01-11 .. Холбоос

Ажил төрөл, өдөр тутмын амьдралын асуудлаас салах нэг хэлбэр, их хотын залуусын найз нөхөд, танил, түнштэйгээ уулзах газар, миний мэдэхийн нэг давхарын онгорхой хаалга бүр эхлээд “bar” байсан санагдана. Дараахан нь “pub” болсон. Одоо их л шинэлэг “lounge болж чамирхжээ. Гадаа нүүрсний утаанд нүд хорсож, дотор тамхины утаанд цэнхэрлэн дуниартна. Эндэхийн залуус нэг нэгнээ бараг бүгд танидаг бөгөөд нэгнээ харсан л бол заавал ёс болгож гар барина. Нэг үе оросын “бригада” кино хит болж байхад сурсан гар барилт одоо ч хэвээрээ. Орцны гадаа сандал дээр биш түшлэгэн дээр нь сууж, 4, 5-аараа фр...



За хүү минь, олонтой газар зүүж ахдаа сэжигтэй харагдсан хүмүүсийг авч ирж байгаарай.

15:24 , 2010-01-06 .. Холбоос

Миний өдөр бүр иддэг хоол, уудаг ус, амьсгалдаг агаар хүртэл “том ах” нарын хураамж төлбөрт хамрагдсан байна. Би их ууртай яваа. Эмээгийн уудаг сүүг уг нь 60% хямд үнээр авч болох л байсан. Гэвч ах нар өгөөгүй. Эмээ их ууртай яваа. Ах машины шатахуунаа 70% хямд үнээр авч болох л байсан. Гэвч ах нар зөвшөөрөөгүй. Ах их ууртай яваа. Дүү маань нялх болохоор живхийг хэрэглэх шиг л болдог. Ээж аав нь шоргоолж шиг үүрэндээ “памперс” зөөж асар их мөнгө зардаг. Тэд 80% хямд үнээр авч болох байсан. Гэвч ах нар толгой дохиогүй. Дүү минь их гомдолтой уйлж байгаа.

“Ах нар”-ыг цээрлүүлнэ л гэсэн цээ...



{ Сүүлийн хуудас } { 2 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван