Улаанбаатар хотоор аялсан нь... | |
Хүн сүргийн бүтэц №3Аль тэртээ өнгөрсөн 20 жилийн өөрчлөлтийн шуурганы салхи одоо бараг замхран алга болж хуучны дүрстэй видео, малийтлаа таргалсан эрхэм түшээдийн залуу насанд нь л мөнхлөгдөж дээ. Өөрчлөлтийг ардчилсан хувьсгал гэж дийлэнхи нь нэрийдэх авч сүүлийн үед хэн хийсэн, яаг юу болсны талаар маргалдах хүн олон болж. Ганзага, наймаа гүйлгэдэг сэргэлэн залуусын авхаалж энэ цагт хэрэг болж хожмын тэрбумтан, босс болох юм гэж хэн санах билээ. Цаг хугацаа гэж хувь тавилангийн айхтар хэмжүүр, найруулагч нь байдаг тул тийм гэж хэлэхийн аргагүй юмс өөрчлөгдөж өөр өөрийн гэсэн байр сууриндаа залрах боловч тэр суудалд залрах хугацаа хэдий үргэлэлжлэхийг хэн ч үл таах бөлгөө. 3. Эгэл иргэн, сайн нохой Эгээтэй л битүү туурай, ногоон хурганы арьснаас бусдыг зарж явсан эрхэмүүд нэг мянга есөн зуун ерэн оны дундуур ихэд олширсон байлаа. Анхны юм бүхэн тэдний гараар дамжиж ашигтай ашиггүй нь бүү мэд элдэв мэргэжлийн хяналт, шалгалт татвараас хамааралгүйгээр гадны зах зээлээс монголын ангасан хөрсөнд юүлүүр мэт урсгаж тэр хэмжээгээрээ ашиг олох, эс чадвал амьдралаа дэнчинд нь өгч одох эршүүд тоглоомонд донтсон он жилүүд байв. Байгалийн шалгарлын талаар нэгэнтээ биологийн багшаас арван жилд хэд хэд заалгуулж явсан ч ийм төрлийн зах зээлийн гэгч амьдралын шалгарлыг хэнээс ч сонсож явсангүй. Гадаадад ихэвчлэн явдаг тамирчинд ч тэр үед их боломж бий болсон. Ноолуурын зах зух бараадаж явсан “цөмийн физикч”-д ч тэр үед их боломж таарсан. Улс төр, удирдлага сонирхсон намхан сэтгүүлч мэргэжилтэй цэргийн залуу, нэртэй зохиолчийн зүстэй хүү ч өөр өөрийн замаараа явсан. Шуурган дунд нэг мэдэхнээ хувийн капитал, бизнес, тэр ч бүү хэл групп босгож авна гэдгээ тэгэхэд төсөөлсөн нь цөөн биз. Энгийн атлаа эрчимтэй амьдрал нэг сэрэхэд эхэлчихсэн тэхий дундаа өрнөж явна. Сургууль төгссөн анхны сэтгэл догдолсон мөч, сурагчийн ширээнээс оюутан дүрд шилжсэн үсрэнгүй дэвшил. Анхны ажил, анхны цалин гэгээхэн хүсэл мөрөөдөл нэг л өдөр тэнгэр хөрвөж, цалингаас цалингийн хооронд амьдрахын гачлантай тавилан хүнийг дотроос нь аажмаар идэж аяндаа ажлын морь, ломбардны хүү төлөгч болж хувиргана. Хүүхдийн дуу цангинаж ахиад л амьдрал үргэлжилж ээжийн захисан захиас хүүхддээ хэлэх сургааль болон сонсогдоно. Угаас бүгдийг хуваан эзэгнэсэн тул хэн нэгний шатрын хүү, морьны нүүдэл болохоос өөр зам олдсонгүй. Эзэнт нийгмийн үнэн төрхийг Гуулин улсад хэсэг зарцлагдсан залуус хэлэхийг ч сонсож л байсан. Эзэн ажил гэвэл чи ажиллах л болно. Ядрах, ямбалахыг үл мартан эцэхээ үл мэдэн ажилласаар л байх болно. Үнэндээ эх орондоо байвал ядаж ямбалах цаг хааяа гардаг гэдгийг тэд захина. Бүтээсэн бүхнийхээ шанд өөрийн амьдралаа арай л утга учиртай болгож, залуу охид ээлжлүүлэн урхидаж, нэгдүгээр зэрэглэлийн үнэтэй амьдралаар туучиж явахад босгосон “машин”-ыг нь ажиллуулах хэн нэгэн хэрэг болдог гэдэг. Өөрий нь оронд мануухай болж, шөнө унтахад нь гэрий нь манаж, далайсан газар нь далдарч далласан газар нь ил гардаг сайн нохой хэрэгтэй. Сайн нохой эзний дэргэд гэдэс цатгалан, орох оронтой сайхан амьдрана. Гэхдээ эзэнд хэрэгггүй болж төөрүүлж хаях юм уу, буудан хороох тэр цаг хүртэл шүү дээ. Сайн нохой эзэндээ үнэнч боловч эдлэн газрын цэцэрлэгч, мужаан, хаалгачыг битүүхэндээ дээрэлхэж үзнэ. Харах бүртээ архирч, таарах бүртээ ярзалзана. Эзэн сайн нохойг найзалж биш зандарч, дарлаж буй болгодог тул хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлдэг зарчмаар сайн нохой ч бусдад дээрэнгүй хандана. 4. Үргэлжлэл дараагийн бичлэгт...
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудТэмдэглэлСүүлийн бичлэгүүдХэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…Цөөнх болсон нь Хүн сүргийн бүтэц №4 Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна... Сайн явах санааных Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр Google-ээс хайлт хийх зөвлөмж Хүн сүргийн бүтэц №3 Хүн сүргийн бүтэц-№1,2 Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг “Арчаатай” байх хэрэгтэй Экс под синдром Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь Хөгжил, түүний тухай ийм нэг бодол НайзуудЗоригт ван |