Улаанбаатар хотоор аялсан нь...

Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...

Монгол Улсын нийслэл нь зургаан жарны түүхтэй, инээд баясал, итгэл сэтгэл, уйтгар гуниг, амжилт бүтээл, айдас түгшүүр, баяр бахдал цөм нэг дор хосолсон буурал түүхийн салшгүй нэгэн хэсэг хэмээн цэнхэр гараг даяар тархан суурьшигч Монгол туургатан хэн бүхний омогшилыг төрүүлж, хүлээн зөвшөөрөгдсөн, сая гаруй хүн амтай дэлхийн хэмжүүрээр их хотын тоонд гарцаагүй тооцогдох нийгмийн нэгэн цогцолбор билээ. Төрсөн цагаас гэж хүмүүс нийтлэг ярих дуртай боловч угтаа ухаан орсон цагаасаа энэ л Улаанбаатар хотынхоо хүйтэн өвөл, халуун зун, улааран эргэлдэх шороон дунд сааралтсан байшингийнхаа хормойд балчир насыг ханатал зугаа, эрдэм хослуулан өнгөрүүлсэн хотын уугуул иргэн хүний хувьд алив магтаал шүүмж, дүрслэл бүхнийг дэмий л бусдын адил зурагт, сонин, цахим хуудаснаас харах боловч эс ойшоож чадалгүй хожмын өдөр юу ч хийж чадаагүйдээ, өөрчлөж сайжруулж, засан сэлбэж, магадгүй өчүүхэн боловч шинэчлэх гэж оролдоогүйдээ харамсахгүйн тулд, магад над лугаа мянга мянган залууст, саруул ухаан эерэг сэтгэлд нь гүнээ итгэдгийн учир ийн сийрүүлэх сэдэл буй болсон юм.

2010 оны 6-р сарын 7-ны 9 цаг 13 минутын байдлаар хүн амын цагаар манай орон 2,759,718 хүнтэй гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос авлаа. Үүнээс 1,350,000 нь буюу бараг 50% нь нийслэлдээ оршин суудаг гэнэ. Ер нь сүүлийн үед залуус эрдэм шинжилгээ, судалгааны ажил их хийдэг болсон тул энэ мэт тоо баримтыг дурдах нь бараг илүүц ч байж магадгүй. Гэхдээ энэ тоог байнга л тоочиж хэлж байх хэрэгтэй ч юм шиг санагддаг. Яагаад залуусын гэсэн тодотголтой юм бүгдийг баалж, муйхар аргаар, хөмхий зууж айдас хүйдсээр далайлгана вэ? Улсын хэмжээнд хэнийг залууст тооцох вэ? Лав л 40 гарсан хүнийг баруунд залууд тооцдог гээд амьдрал дөнгөж эхэлдэг гэж ярих боловч төв азийн эрс тэс уур амьсгал, хоол хүнсний асар баталгаагүй орчин, архи тамхи мэтийн нийгмийн хорт зуршил өргөн цар хүрээг хамарсан, элдэв халдвартай, халдваргүй өвчлөл замаа алдсан орчинд хүн хэд наслах ёстой бол. Төр засгаас залуус гэж албан ёсоор хэдий насныханыг авч үздэг талаар сайн мэдэхгүй юм. Тийн тусгайлан авч үзэх шалтгаан ч одоогийн “төрийн үйлчлэгч” нарт байхгүй болохоор дандаа л оюутан, залуус гэж орилдог. Гол төлөв 21, 22 настай залуус их сургууль төгсдөг гэж бодвол залуу нас “үйлчлэгч” нарынхаар 20 жил үргэлжилдэг байх нь. Залуучуудын гэдэг тодотголтой боловч зөвхөн улс төрийн зорилгоор хэдэн мянган залууст огт падгүй мөртлөө наадмаар “найрааны начин”-д даага бэлэглэх мэтийн шог гарааг нийгэмд толилуулдаг хэсэг холбооны гишүүнчлэл л лав 39 хүртэлх настай гэж заасан байдаг юм билээ. Үнэндээ манайд залууст маань орох газар, хийх зүйл, чөлөөт цагаа өнгөрөөчихмөөр аятайхан газар ховор байгаа. Сүүлийн үед “клуб” соёл, диско хөгжим хотын залууст эрч хүч, эрүүл сэтгэлгээг залуу нас шиг нь хурдан түгээж басхүү хавтгайрсан архидалт, гэмт хэрэг хэмээх далайлгах сүүдэрнээс хамаагүй өөр болсныг хэлээд өгөх хүн зөндөө олдох вий. 22 цагаас хойш шар айргийг нүцгэн бүсгүйгээр сурталчилж, арав ч хүрээгүй бяцхан хүүд тамхи зарж байгаа хирнээ шөнийн 00 цагаас хойш хөгжим дуугаргах хорио тавьж, түүгээрээ ажил хийдэг хүний дүр үзүүлэхээр шийдэж л дээ. Гэхдээ аль ч газар орны жишиг, ялангуяа манайх шиг хуулбар хийж түүгээрээ бахархах дуртай хүмүүст ядаж л шөнө нь эмх замбараатай бас зугаатай байдаг тухай “үүргэвчтэй аялагчид” хэлэхээрээ л нэг болсон.

Аливаа юмыг олон талаас нь үзэж, зөв ч бай буруу ч бай нягтлах ёстой агаад ингэснээрээ алдаа бага гаргадаг болохыг эрдэм номд төгсөрч, хол тасарсан суутнууд сануулсан байдаг. Үнэндээ бүх зүйл аль нэгэн субъектээс болсон ч гэх юм уу, эсвэл зөвхөн түүний буруу гэж бухах нь утгагүй боловч бас заримдаа бурууд эзэн хэрэгтэй болдог л доо. Нийгмийн шинж чанартай олон олон зүйлийн огтолцоо, нийлбэр дээрээс түг түмэн асуудал орооцолдсон утас мэт орших бөгөөд нэг үзүүрт гарцаагүй төр засаг байдаг тул эзэн холбогдогчын хувиар тэр зүгт муухай ааш гаргах нь ч бас зүйн хэрэг. Ардчилсан гэдгээрээ их л бахархдаг болохоороо ерөнхийлөгчөө ч түүгээрээ овоглож яваа бид. Аль тэртээ Грекээс гаралтай төлөөллийн ардчиллын хэлбэрийг бүх дэлхий даяар хүлээн зөвшөөрч үнэндээ зохион байгуулалт, бүтэц бүр төлөөлөл дээр суурилж намайг тэр төлөөлнө гэсэн зарчимд тулгуурлаж яваа. Тэгэхээр “тэр” гэдэг маань үнэндээ “та” л юм. Хэн нэгэн нь удирдах ёстой бол хэн нэгэн нь гүйцэтгэх хэрэгтэй. Удирдах төлөөллийг бид сүүлийн үед их л сонирхох, баалах дуртай болсон бөгөөд энэ үйлдлийг “монголчууд айхавтар амбицтай” гэж тайлбарлах болсон. Тэр төлөөллөө сонгож гаргах гэж дажин болох дөхөж байгаа ба хамгийн сүүлд байшин шатаж, амь үрэгдсэнээр нийгэм нам гүм болж билээ. Харин одоо залуусын нүдийг боож чихийг таглахыг хүссэн бололтой.

Энэ жилийн зун онцгой. Хөлбөмбөг гэгч “адреналин” өсгөгч спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тохиож байгаа. Хүмүүс бусад үед нэг их үзэж, хөөрдөг ч юм уу мэдэхгүй ямар ч байсан ДАШТ-ийн үеэр л лав бүх хүн УРА хашгирсан явдаг юм. Тоглолт шөнө болдог. Цагийн зөрүүнээс болоод залуус шөнийн нойргүй нэг сар амьдардаг. Үнэндээ гэртээ ганцаараа суугаад иймэрхүү том хэмжээний үйл явдлыг өнгөрөөдөг хүн гэж бараг байдаггүй л болов уу. Олуулаа үзэхээр кайфтай. Энд тэндэхийн хөлбөмбөгийн асаруудаар хүмүүс пиг дүүрэн, нохойтой хамгаалагч хүртэл гарчихсан байдаг гээд бодохоор ер нь агуу фанатууддаа бид чинь. Энэ зуны орлого АПУ, MCS гэх мэт аваргуудад өсөлтийн графиктай байх төлөвтэй. Учир нь хэт данхгар, эрх мэдлийн хязгааргүйд умбаж яваа тул хотын аль боломжтой, төв суурин газар том, том асар барьж хөлбөмбөг үзүүлэхийн зэрэгцээ өөрсдийн брэндийн шар айргийг санал болгохоор зэхэж байгаа. Хотын дарга, хууль зүйн яамны зөвшөөрөл энд хүчингүй. Юун зөвшөөрөл. Хөлбөмбөгийн ДАШТ болж байна. Цаана чинь “тэд нар” өөрсдөө сууцгааж байна. Итгэхгүй бол хар л даа гээд цагдааг хөөгөөд явуулах вий. Хаалгачаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр, Хамгаалагчаар УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны гишүүн, ХЗДХ-ийн сайд Цэндийн Нямдорж, Хагас хамгаалагчаар УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга, далай даян дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ гээд л дэлхийн хэмжээний тоглогчидтой эн зэрэгцэн шар айргийг гүзээлж сууна даа.

Эрх мэдлийг олж авсан хүмүүс түүнийгээ өөрсдийн болоод эрхэм андынхаа сайн сайханд зориулж эгэл олон нийтээ умартах тэр агшинд халуун зуныг байрны гадаа, амралтын үүдэнд, аль эсвэл “хаус парти”-дсаар өнгөрөөх мянга мянган залуус бүлтэгнээд л “хот угшилгүй хотын дарга”-ыг харж байгаа. Гай газар доороос, гахай модон дотроос, КЛУБ 12-оос, Мөнхбаяр захирамж дотроос гэж. Их зүйл хийж, бүтээж та нарынхаа төлөө л энэ биеэ зориулах юм шүү гэж амлаж байж тэд ийн эрх мэдэлд хүрсэн. Хойноос ирээд хот манайх, хотонд ирээд хонь минийх гэж хэлэх нь дутаа юу.

Хүүхэд залууст очих газар, уулзах орчин, орох подвал ч үнэндээ үлдээгээгүй. Дэмий л шороонд дарагдаж, салхинд идэгдсэн навсархай сүүдрэвчинд суух хүүхдүүд, талбайн хажууд хэнбэгуай ч авч үл дийлэх тэр зөвшөөрлөөр баригдсан орой дээрээ одтой шил толин барилгын хормойд шавааралдах залуус. Аятайхан газар орчихъё гэхээр битүү тамхины утаа, өндөр өртөг.

Хотын соёл гэж юу вэ? Гудамж метрлэх үү? Эсвэл би хотынх гэж цээжээ дэлдэж шөнөжингөө камер үүрч гадуур тэнэж болсон болоогүй хүмүүсийг даапаалж, загнаж эгээтэй л цагдан сэргийлэгчийн ажил гүйцэтгэх үү? Би мундаг гэж хашигрч улаан гараараа хог түүж машин зам цэвэрлэх үү? Бүгд 12 цагт нүдээ аних ёстой, би ЕСҮС байна гэж пээдэлзэх үү? Үнэндээ ТЭД юу ч хийгээгүй. Юу ч хийхгүй. Хотын соёл гэдгийг ядаж БААБАР шиг аятайхан тодорхойлчихдоггүй юм аа гэхэд бичсэн, тэмдэглэснийг нь ядаж уншаад үзчихээсэй билээ. Хамгийн сүүлд 2008 оны сонгуулиар тараасан ардчилсан намын нэг ном бий. АРДЫН ЭЛЧ номыг үнэгүйгээр нь эрхэм ХОТЫН ДАРГА даа бэлэг барихсан.

Гадаа халуу шатаад сайхан байна даа. 00 цагт юу ч ажиллахгүй. “NO FUN. Өдөр ажил төрлөө амжуулахаас эхлүүлээд зөндөө завгүй. Ядаж орой хэдэн найзтайгаа уулзаж сэтгэлээ сэргээх юмсан. Гялс ороод, гялс халаад, гялс гарахад суралцах болж дээ. Удахгүй хаалга тогшоод 12 цагаас хойш гэрээсээ бүү гар, гарвал буудна гэх вий дээ.

Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...

Монголын Чөлөөт Либерал Залуучуудын Холбооны Тэргүүн

Бат-Эрдэнийн Золбоо


Сэтгэгдэл үлдээх

01:31 , 2010-06-04 .. Бичсэн: Зочин
uur sedveer 1 ym helehed ta zagvar umsvul neleed amjilttai bh ym shig sanagdla heheh

01:28 , 2010-06-04 .. Бичсэн: Зочин
zarim ni dajgu l yum


23:54 , 2010-05-31 .. Бичсэн: Anar (зочин)
Iiii mama amidral unen gunig bnaa! гуниглах Ter humuusiig n uurdsiig n ingej uzeh yumsan миа

23:49 , 2010-05-31 .. Бичсэн: Зочин
Amjilt husiii hogshoon raised eyebrow raised eyebrow

sain bna

23:46 , 2010-05-31 .. Бичсэн: dede
sain bna nzaa amjilt uragshaa okey??? гоё шүү ярзайтал инээх баярлах алга ташилт

hello

18:10 , 2010-05-31 .. Бичсэн: Enkhbat (зочин)
yaaj bichhe medej bn shu. sonirholtoi. bi lav duustal n unshlaa. step by step!!! алга ташилт

hi

13:57 , 2010-05-31 .. Бичсэн: Зочин
woow алга ташилт алга ташилт

uneheer sanal niilj bn

13:21 , 2010-05-31 .. Бичсэн: Зочин
Zolboo chamd amjilt husey. Chamtai sanal niileh UB hotiin mynga myngan zaluuchuud bgaa shuu.

Нээрээ шүү нээрээ

12:06 , 2010-05-31 .. Бичсэн: Баагуу (зочин)
Нээрээ шүү нээрээ

11:38 , 2010-05-31 .. Бичсэн: Зочин
Good Job..

{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax