Улаанбаатар хотоор аялсан нь... | |
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас ньАй хөөрхий утаатай ч гэсэн муу хотдоо бас байсаар байгаад нэгээхэн эд эс нь болчихож. Заримдаа бас уур хүрч, тэвчээр барах юм олон л байх юм. Хотод маань зам гээч нэг том асуудал байна. Машин унах дуртай, машинтай, машинаар ажил, албаа залгуулдаг хүн зөндөө л олон байна даа. Хэдхэн жилийн өмнө гар утас гангараа байсан бол одоо хэрэглээ болж гар утасгүй л бол ажил байтугай гэр бүлийн ажил ч амжихаа байсан байна. Тэгвэл машин бол бас одоо нэг тийм хэрэглээ болоод иржээ. Цаг сайжирч, нийгэм хөгжиж байгаа юм байлгүй. Миний мэдэхийн намайг багад орос голдуу тэрэг замаар хаяахан холхиж түгжрэл энээ тэрээ гэж байсан юм уу үгүй юм уу бүү мэд. Бараг л замын цагдаа ч гэж байгаагүй байж магадгүй. Нэлээн сүүлээр эксель орж ирж, эксель унасан хүн одооныхоор ланд унасантай л адил байсан юм уу. Балчир байсан болохоор магадгүй тод санаанд үлдэж чадаагүй байх. Гэхдээ л замын хөдөлгөөн, зам гэж ийм нэгэн гамшигийн тухай хүмүүс яридаггүй л байсан юм.
Өнгөрдөг намар зам тавьж байсан даа. Бөөн тоос шороо, ажил явдал. Инээдтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг сурвалжлага гарч, тэр нь бараг бүх телевизээр хэдэн мянган удаа давтаж байсан. Ерөнхий сайд зам тавьж байгаа компанийн ажилтай танилцаж ажилаа хурдлуулах талаар зааварчилгаа өгсөн. Бараг л чадахгүй гэж пээдэлзээд цор цор хийж байна лээ. Дараахан нь замаа хүлээж авдаг юм болоод очтол оросуудын барьж өгсөн байрны урд талын зам шиг л нэг тиймэрхүү нарийхан, шорооноос ер нь нээх өндөрлөөгүй бараг л чацуу, зам дээр цас орвол хаана нь зам, хаана нь шороо байгааг ч мэдэж болохооргүй зам. Худлаа үнэн индүүдсэн, замын хар нь хүйтэрч эхэлсэн тул овойж товойгоод бараг хэдэн тэтгэврийнхэнийг нийлүүлээд, хэдэн цаас өгчвөл түүнээс ч тэгшхэн тавьж мэдэх тийм л зам бэлэн болоод ашиглалтанд өгөх гээд пиджак өмсөж зангиагаар хойлоогоо тултал нь боож гутлаа гөлийтөл нь тосолсон халимаг үстэй эрлийзжүү залуу зогсож байгаа харагдсан. Та нар яагаад ийм зам юм уу, жим юм уу, харгуй ч юм уу хийчихсэн бэ гэхэд хээв нэг танай дарга өргөнөөс нь манай дарга зузаанаас нь "хооп" гээд инээгээд зогсож байсан гэдэг. Өвөлдөө цас их орж зам нил гулгаа болоход манайх шиг баян оронд цас цэвэрлэх машин байтугай цас цэвэрлэх аятайхан хүрз ч байхгүй. Яагаад гэвэл бүгд өндөр боловсролтой цагаан гартай баячууд л даа. Ядарч өлсөхөөрөө төрийн ордноо хэд гороолж мөнгө тараалгана. Зарим нь төрийн мөнгөөр илүү их баяжихын тулд бусаддаа мөнгө тараана. Том, том жийп унадаг, ер нь халитарч мөргөлдлөө ч асуудал биш юм чинь дээ. 70.000₮ тарааж байгаа юм чинь тэрнээсээ л янзлуулчихна даа. Зам ингэж талладаг болоод их удаж байгаа. Удахгүй торт бас таллана. Тэгээд талх, ус, мах за тэгээд өргөн зузаанаас нь таллачихаар юм л байвал таллаад л байх юм шиг байна цаана чинь. Бүтэн дээр нь л сайн хэрэглээд, хараад тогтоогоод аваарай. Дараа нь заргалдахад амар. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудТэмдэглэлСүүлийн бичлэгүүдХэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…Цөөнх болсон нь Хүн сүргийн бүтэц №4 Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна... Сайн явах санааных Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр Google-ээс хайлт хийх зөвлөмж Хүн сүргийн бүтэц №3 Хүн сүргийн бүтэц-№1,2 Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг “Арчаатай” байх хэрэгтэй Экс под синдром Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь Хөгжил, түүний тухай ийм нэг бодол НайзуудЗоригт ван |