Улаанбаатар хотоор аялсан нь...

“Арчаатай” байх хэрэгтэй

18:12 , 2010-03-09 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Гутал их амархан элэгддэг, хувцас их амархан хиртдэг манайх шиг хотод “арчаатай” байх нь л чухал байна. Хаа сайгүй шавхай үсчиж, бохир цэвэр нийлсэн сул шороо утаат дэнжээс хагас дутуу цементлэгдсэн хотын төврүү нүүдэллэн орж ирдэг. Ер нь ч дөрвөн уулын дунд хүрээлэгдсэн ногоон байгууламж гэж байхгүй болохоор сааралдуу өнгөтэй харагддаг л даа. Өвөл цас нэвсийтэл дарахаар арай царайлаг болчихно. Хавар урь орохын цагт битүү шавар болж, ус зайлуулах суваг энэ тэр гэж байхгүй, бохирдолт ихтэй хэцүү. Өглөө арчсан гутал өдөртөө халтартаж, өнөөдөр угаасан машин маргааш нь өлөн шороо сууна. Очих газар байхгүйдээ залуус зарим нь шөнийн цэнгээний газар бараадаж аль байдгаараа гоёсон харагддаг. Харамсалтай нь тэнд ч гэсэн ялгаагүй орчин биш гэхэд орсон нөхдөөсөө болдог уу хувцас амархан хиртэнэ. Магадгүй ийм болоод аж төрөх ахуй байдал, орчин нөхцөлөөсөө хамаараад залуусын маань орох газрын сонголт заагтай болсон байх. Амьдрах орчин ч бас хирэндээ тусгаарлагдаад удаж байна. Голын наана цаана, хотын захад төвд гэж ярихыг сонсож байлаа. Хотжилт хөгжсөн баруун, монголчуудын амьд домог Америкт ч хот голоосоо зах руугаа хөгжилтэй. Хотын төвд өдөр нь түм түжигнэх боловч тэд үдэш болж ажил тарахад цөм хотын захад байх тохилог хаустаа очно. Хотод хэн үлдэв. Орон гэргүйчүүд, харууд, цагаачид, нийгмийн эмзэг болоод гэмт хэргийн давхаргынхан, хүнд гарууд. Үнэндээ аливаа хот хэтдээ ийм дүр төрхтэй. Ирээдүйгээ харахад бидэнд уг нь нэг их хэцүү юм алга. Одоо хамгийн үнэтэй байгаа “дөч, тавин мянгат”-ийн хэдэн навсархай байшин, 50, 60 саяын 2 өрөө байшингууд яваандаа нөгөө хүнд гаруудад шилжинэ. Одоо эхнээсээ шилжилт эхэлсэн. Гэхдээ бүгд л адилхан иргэд, оршин суугчид. Гэхдээ, бас гэхдээ л хүн төрөлхтний түүх хэн нэгний хооронд байх зааг ялгаа, зэрэг зиндаа гэж зүйл хар аяндаа бий болдогийг олонтаа нотолсон байдаг л даа. Түүх бол аугаа их найруулагч. “Шилжилтийн үе шатандаа яваа нэгэн” нь гудамжинд “морь харах”-аа больсон нь саашаалтай л хэрэг. Харин “бэлтгэл ангийнхан”, “нэгдүгээр ангийнхан” бусниулж, самарч өгч байна. Энэ тухай хэд хэдэн удаа муу хэлж байсан болохоор нэмж нурших сонирхол ч бас алга. Хотод арчаатай байх хэдэн зөвлөмж хүргэсүү.
- Бороо юм уу цас орсны дараа аль болох зам хөндлөн гарахыг тэвч, зайлшгүй гарах шаардлага тулгарвал шүхэр юм уу гялгар уут толгой дээрээ биш хөл, бүсэлхий орчимдоо барь, эс тэгвэл та битүү цоохор будагдана. Учир нь хотод тээврийн хэрэгсэл жолоодогч эрхмүүд ингэж ус, шавхай цацах үйлдлээс “кайф” авдаг гаж зуршилтай.
- Хавар, намар, бороо, усны үед шинэ эсвэл цайныхаа гуталтай бүү гадагш гар. Нэг өдөр өмсөөд нэг жил илүү элэгдэнэ. Мөнгөний гарз. Бас өмд, ялангуяа уртхан өмсдөг жинсэн өмдний шуумганд ч энэ бас хамаарна. - Салхи ихтэй, шуургатай, ер нь хавар гадуур их тэнэвэл хацар гар сайртаж, бүсгүйчүүдэд үнэтэй тос түрхсний хэрэг гарахгүй шороо наалдаж ширүү оргино.
- Нэгэнт тамхины утаа шингэх болохоор ялангуяа бүсгүйчүүд “шөнийн цэнгээний газар”-т малгайтай байх аль эсвэл үсээ задгай тавихгүй байхыг хичээ. Үнэр нь авах юмгүй болно.
Гэх мэтчилэн 7 хоног тутмын хэдэн шар сонин, гялгар сэтгүүл, телевизийн мэдээн дээр гардаг зохиомол боловч амьдралтай зөвлөгөө маягийн юм бичвэл мөд дуусахгүй, тиймэрхүү зүйл бодсоор QUIZA – ийн хэлдэгээр “тархины шүүс ширгэх” биз. Ямар ч байсан арчаатай л байхгүй бол хэр удахыг мэдэхгүй иймэрхүү шилжилтийн үеийн хэдэн ч хавар, хэдэн ч намар тохиогоо билээ. Сүүлдээ зарим нь царайлаг биш цэвэрхэн гэж ярьдаг болсон байсан. Аль нь дээр юм хэн мэдэх билээ. “Арчаатай” хүн лав аятайхан л харагддаг юм надад бол.


Сэтгэгдэл үлдээх

02:21 , 2010-06-01 .. Бичсэн: uka
neeree aimar baina aaa!!! ali uliral ni duusaad ali ni ehelj baigaa ni uul ni medegddeg baij bileee joohon baihad! Odoo bol uvul ch ym shig havar ch ym shig esvel zun ch ym shig...deer ni neerengeesee ene "bagachuud" kkk...alivaa ymand beltgeltei baihad shuud surgaj baina shd...

15:15 , 2010-03-22 .. Бичсэн: agchnii nahia (зочин)
алга ташилт

15:15 , 2010-03-22 .. Бичсэн: agchnii nahia (зочин)
ha ha sain boljee dogi bna ha ha

{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax