Улаанбаатар хотоор аялсан нь...

Хүн сүргийн бүтэц-№1,2

22:58 , 2010-04-11 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 3 сэтгэгдлүүд .. Холбоос

Заримдаа мөнгөний боол болохоос ч өөр аргагүй тийм хатуу л амьдрал. Нийгэм, хөгжил энээ тэрээ гэсээр хүн хүнээ барьж идэх нь холгүй мөс шиг хүйтэн зэврүүн орчныг бүтээж явна бид. Гадуур явахад бүхэлдээ хүмүүс хэдэн хэсэг хуваагдчихсан амиа хичээгчдийн сүрэг болон хөлхөлдөнө.

1.    Энэрэлгүй тавилан

Тамтаггүй эхүүн үнэр ханхлуулж, гутлаа чирэн алхахдаа замын хашлаганы цаанаас шороонд үнхэлдсэн сургуулийн формтой, байдгаараа улайж хөлс нь цувтлаа ноцолдсон хоёр дунд сургуулийн жаалаас ундааных нь савыг нэхэн зогсох тэр хүнийг “траншек” гэж бидний авгайлж заншснаар 25-ын Алтай  буюу эрхэм гишүүнтэн их л эвгүй ярвайж байгаад зурагтын цаанаас хэлж байсныг санаж байна. Үнэндээ энэ амьдрал нь түүний өөрийнх нь ч бас эрхэм төр жолоодогчдын ч буруу гэж би хувьдаа боддог. Авто зам гэхээр ядаргаатай чихэнд чийртэй түмэн асуудал яригддаг болохоор хүмүүс тиймэрхүү үг бараг цээрлэдэг болсон. Гэхдээ мөнөөх замаар нь заримдаа кинон дээр гардаг гоё гоё төмөрлөг бензин идэгчид “бааварлангуй” явахыг хардаг болоод удаж байна. Бас бараг л өчигдөрхөн эзгүй зэлүүд байсан Зайсан явах зам, түүний ойр хавьд бий болсон “баячуудын хорооллын” тэр үзэмж төгсийг баргийн хүн өөлж үл чадах бөлгөө. Хөөрхий бидний оршиж буй нийгмийн хамгийн эсрэг туйлд оршигч мань “эвгүй үнэртэн” тэр гоё тансаг байшин, нүд гялбаж шүүрс алдам машинуудын дэргэдүүр өнгөрөх бүртээ, харах бүртээ нулимах буюу харааж эгээтэй л энэ өөрийнх нь хувь тавилангийн буруутан нь мэт нүд үзүүрлэн хэдэн үе дамнуулан горьгүй үгийг урсгахыг ч нэг бус удаа харж явсан. Тэд үргэлжлүүлэн хорсож сүүлд дуулдахнээ хүний наймааны гэмт хэргийн жинхэнэ гүйцэтгэгчид нь болсон сурагтай. Үзэн ядалт бараг партизаны дайнд хүргэж гэмгүй хүүхэд, ажилчин бүсгүйг зодож, дээрэмдэж, хүчирхийлсэн дуулдсан. Болгоомжтой байгаарай даа, харанхуй газар, муу усны сувгийн таглаа, нүх энэ тэрээс холхон яв гэхээс өөрийг эцэг эхчүүд хэлж дийлэхээ байсан. Эрхэм цагдаа ах тэднийг олж хардаггүй зөвхөн үнэтэй костюм, ланд, бенз нүдэнд нь тусдаг болсноос хойш бараг л хуулийн дагуу үл үзэгдэгчид юу ч хийсэн тэдний л дур. Байхгүй газарт амьдарч, байхгүй замаар явж байхгүй хүн байгаа хүнийг барьж иднэ. Энэ энэрэлгүй тавилан.

2.    Үнэгүй юм, хүний юм, толгой ажиллах шаардлагагүй

Баахан тааралддаг болчихоод байгаа хөөрхөн “жипэнцэрүүд”-ийг ихэвчлэн “годгор” охид барьсан харагдах юм. Буурлын буян эдэлж яваа хэдийг нь ч бараг шар хэвлэлүүд дор нь “поржукторлоод” өгдөг болохоор хүмүүс тэртээ тэргүй андахгүй. Гэтэл хялбархан аргаар аятайхан хангалуун амьдарч аргаа олоод яваа хэдийг нь одоохондоо илрүүлж харах хүн цөөхөн байна. Улсын хэмжээнд хялбар амьдралын 3 сарын курс овоо хэд бүртгэлтэй. Зарим сүйхээтэй нь тэгээд бас зиндаа ахиу нь уг курсэд элсдэг гэх үү дээ. Зиндаа доогуур нь эрдэм өвөртлөхөөр ирсэн орон нутгийн охид маань гэнэ. Даанч буруу замаар будаа тээж буцахдаа дутуу боловсорч бүрэн бэлтгэгдсэн хэцүү нэрт болдог гэсэн. Бүгд тэгдэггүй л байх гэхдээ эрхэм цагдаагийн газрын ОНХА-ны даргатаны үг үнэн бол 20% гэж айхтар том тоо хэлсэн, би дуулсан. Зиндаа ахиучуудын тухай их нууц болохоор ч тэр юм уу, битүүхэн хөндөх дургүй сэдэв нь ч юм уу ер нь хэр баргийн хүн яридаггүй л юм билээ. Зүс, чац сайтайгаа мэдэрсэн, хэн нэгэн нь мэдрүүлсэн, ятгагдсан, хязгааргүй оргилох хүсэлдээ хөтлөгдсөн гээд янз бүрээр “загварын хувилгаан” тодорч аль таарч тохирох курстээ бас л дам дамаа, танил тал, авхаалж самбаагаараа элсэнэ шүү бас зүгээр орчихгүй. Тус курс бүр тодорхой нэг эзэнтэй, ихэвчлэн эзэн өөрөө борлуулалт маркетингаа хариуцна. Ерөнхийдөө курс гэсэн нэртэй боловч сургалтаас гадна борлуулалт, үйлчилгээний чиглэлийн байгууллага л даа. Үндсэн үйл ажиллагаа болоод үйлчилгээ нь бизнесийн нууцад хамаарах тул би ч, хууль ч түүнд халдах эрхгүй. Онцлог нь курс төгсөгчид ихэвчлэн курстээ хугацаа сунган суралцах бөгөөд ийн үлдэх хугацаандаа аятайхан хувцас, эдлэл, машин тэрэгтэй ч болдог тун дажгүй өгөөжтэй газар. Энд тэнд эвгүй ярианд ороогдвол ойлгоход айхтар хэцүү ажил шүү дээ. Үл тоодог юм би чинь гэхчилэн аятайхан аргалж дөнгөдөг гэсэн. Курсэд явсан хүн болгон тэгж хялбархан аргаар аятайхан амьдрахгүй агаад зарим нь ч үнэнгээсээ сураад эргээд энгийн нэгэн болдог. Гэхдээ тийм ном журмын дагуу суралцагчид ч цөөхөн л дөө. Курсийнхэн ер нь олны анхааралд их өртдөг. Учир нь курсын маркетинг сайн, бас курсэд явахын давуу тал нь тэр. Аяндаа курсдээ дасаад удаад ирэхийн цагт курс хэрэггүй болох бөгөөд тэр үед амьдрал нь ч жигдрээд ирдэг болов уу. Бизнесийн нууц шүү хүнд задлав.

3.    Үргэлжлэл дараагийн бичлэгт...     


Сэтгэгдэл үлдээх

Setgegdeld setgegdel uldeev

19:40 , 2010-05-13 .. Бичсэн: Bolor (зочин)
Bolj butej baina, saihan baina gej helj yriad baihaar yums unuudriin tuhaid tun hovor baina daa. Er ni bid aliin bolgon "goe gyalgar" ugend huurtaj, itgej amidrah yum be. Nudee neegeed ergen toirnoo togtoj sain haray l daa. Ungu mungu shutegsed, uvaigui balmad nuhduud jigteihen gyal tsal amidarch baihad, ene niigmiin “hun hog” hemeen adlagdah bolson humuus ulam l oluulaa bolood baidag. Iim baihad hotin zam achaallaa diilehgui bolj, ard irgediin amidral uragsh davshij baina gej hudlaa yrihaa bolivol yasan yum be. Manai ulsiin hun amiin 34 huvi ni, bidnii hajuud yduu zvdvvgiin namag balchig dund ene nasni amidralaa tuulj yvaa. 34 huvi gedeg ni toon utgaaraa zuulun sonsogdoj baij medeh ch, toonii ard ter chigeeree hunii amidral, zovlon zudguur, tsuhrul yvaag zaluuchuud bid anzaarch baih estoi bolov uu. Magadgui, ene huvi hemjeenees iluu olon hun ydarch yvaa baih. Hotin amidraliin goe ungiig Suh-iin talbai toirson heden barilgaar tusuuldug, tuugeer hulhulduh heden nuhduudeer tolooluulj hardag yvdal bii. Yahav dee, tegeed heseghen ni ch bolov bolj buteed, hugjil huurtei yvj baival sain l biz. Gehdee… busad maani ch gesen amidarsan shig amidraad butsah buren erhtei bizdee. Unuudur gudamjaar ger hiij, hog haygdlaar goloo zogooj yvaa jaaluudiig Mongoliin ireedui bish gej horhoi shig adlah erh hend ch baihgui. Ingej yvaagiinh ni buruug tedend tohoh ni hargis yvdal mun bizdee. Haramsaltai ni, hediine tiim baidal bii bolj. Ted balchir uchraas, tedend hair, dem dutsan uchraas, unuudriin tomchuud bid haa haanaa uchir dutagdaltai baigaa uchraas l ene niigem iim buudger baigaa.
Erh medeltei, hurungu mungutei erhemuudiin tansag harshid ch, songuuli bolohoor hamgiin iheer hairlagddag hotin zahin ydarsan ger horoolluudad ch sain ch bai, saar ch bai hotiin amidral urnuj baidag. Gevch tedgeer ydruuhan ger horoolluudad diilenhi ni ydarsan irged amidardag bolohoor, tedniig hotiin ungu zusend tun surug nuluu uzuulj baigaa nuhduud hemeen gaduurhah goyomsog erhemuud tsuungui taarah yum. Magadgui, tedengui bol hot tsemtsiichih yum shig bodogdood, tegeed uur ni hureed baidag biz. Iimerhuu haralgan nuhduud undurt baihad ene hotin amidral hezee unguu zasah yum be. Gesen ch sain saihan zuils urd baigaa gedegt ergelzeed yahav gej bodson murtluu l huvi erh ashigaa yu yunaas iluud uzsen, buruu muihar itgel unemshildee uyagdsan nuhduud olon taaraldaad baihaar hetsuuhen l yum. Tegsen ch uharch suugaad bailgui, dor burnee sain saihan niigmiin tuluu zorij, zutgevel bidnii margaash gegeeleg baih bolno gedegt hamtdaa itgetsgeey, hamtdaa zutgetsgeey…


...

18:03 , 2010-04-12 .. Бичсэн: uullzzii
tiim shuu uuriin chadlaara amidarch ywaa busguichuud zunduu bgaa, haren iimerhuu ohid her olon bolchod bgaag buu med, nileen shuumjleltei bichsen yumshig sanagdlaa, busad niitlelud ni ch bas danda bolohgui butehgui bgagi ni bichchihsen yumshigee, daraa udaa arai oor talaas ni haraad biched uzhed bolohgui ni yu bhawdee tiimuu sailah yum zunduu l bga shde ene ub-d, mongold-d hehe, za good luck

hi

13:44 , 2010-04-12 .. Бичсэн: Solongo (зочин)
Nadad taalagdlaa. Ene niitlel uneheer dajgui boljee. Yalanguai 2-r heseg ni yag unen. Nuulgui helehed bi iim ohiduudiig zunduu medhiin bna. Aan gehdee ohid busguichuud bolgon iim bish shuu. Chadlaaraa amidarch bgaa mundag busguichuud zunduu...

{ Сүүлийн хуудас } { 10 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax