Улаанбаатар хотоор аялсан нь...

Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя

Хэдэн жилийн өмнө “шоу” гэдэг үгийг мэддэг ч хүн байдаггүй байлаа. Орж гардаг газар бараг байгаагүй болохоор тэр байх даа. Өнөөдөр бол нэг настай хүүхэд шоудъя гэж хэлд орж байна. Түгээмэл байгаагийн илрэл. Үнэндээ залууст очих газар байхгүй юм чинь нэг талаасаа буруу өгөх арга бас байхгүй. Гэхдээ “шоу” хэтэрвэл “мораль” муудах нигууртай гэсэн төлөг 16 настай цэл залуухан бөө нарын төлгөнд буух болсон гэсэн. Хаа сайгүй л уйдсан хүмүүс. Ажилгүй бас завтай. Жижигхэн хотдоо бүгд шахуу нэг дороо чигжсэн болохоор, бараг өдөр болгон нэг нэгэнтэйгээ тааралддаг болохоор, найзын найзын найз нь намайг таньдаг болохоор хот нь улам ч жижигхэн санагддаг биз.

Ер нь удаан тааралдаагүй, өдрийн цагаар тааралддаггүй хүмүүстэй клубд ихэнхдээ тааралдана. Хамгийн дажгүй нь тэр хүмүүс дандаа “гоё дээрээ тавьсан” байдаг нь их таалагдсан шүү. Үл илэрхийлэх тэр үлгэрийн ертөнцийг эрэн бэдрэгч их хотын марш тактикийн сонсогч нар “эцэс дээр нь тавиад өг” гэсэн уриалга гаргасан байсан нь ч санаанд орчихлоо.

Өдөр бол ер нь унтлагын шахуу цаг болсон. Оюутан залуусын тухайд тамтай тэр өдрийн цагийг тэгс ингэсхийж өнгөрөөгөөд бушуухан л шөнө, бүрэнхий болохийг хүлээн мөнгө сэтгэх эсхүл тэвэрч дийлэхгүй ч “дааж” дийлэх нэгнийг эрэлхийлэх хүчир ажилд дарагдана. Сониорхолтой баримт №1. Эх орны хишиг 70.000-ийг зөвхөн иргэний үнэмлэхээр, гагц өөрт нь олгосон. Үүний дүнд клубууд гайгүй орлогожсон. 5000 - өөр ном ав гэвэл багшийгаа ном шахсан гэж ял тулгах бөгөөд 10.000-өөр такс ав гэвэл буянтай ажил хийлээ гэж барьж авч үнсэх шахна.

“Ийгээд тэр баар савийг чини 12 цагаас хаалгийнэ баринэ шүү, зэ юу” гэж ирээд “парламент” тамхины бөөний худалдаачин, хууль орондоо засварлагч, боевик, хууль ашиглан дарамтлагч гэхчилэн олон хочтой эрхэм түшээ ярвайж байгаад л хэлсэн. Нэг хэсэгтээ л бужигнасан даа. Гаднаас нь харахад таг хүнгүй юм шиг хирнээ сайн чагнаад чихээ хөшиг татсан цонхон дээр нь наагаад үзвэл “дүн дүс, дүн дүс” гэсэн чимээ гарч, арын хаалгаараа үйлчлүүлэгчидээ гаргасаар “хуурай хууль” тэгсгээд замхарч цагаандаа гарч эрхэм түшээд шоучдийн манлайд явах болов.

Сонирхолтой баримт №2, жирийн залуусын төлөөлөл Баяраагийн өдрийн тэмдэглэлийн хэсгээс... “Баяраа ойрдоо ажил ихтэй, шоу хэсээд нойр муутай. Яах вэ? Юу хийх вэ? Гэж нэг том асуулт байнга гарч ирнэ. Хариулт нь ихэнхидээ жижүүрийн хэдэн газар, хийх юмс. Караоке орох уу. Шоудъя. Цаг эрт байна. Бараг өдөр болж байхад юу ярина вэ. Дөнгөж л 10 цаг болж байна. Нэг газар жоохон сууж байгаад тэгээд гаръя. Мөнгө байгаа юм уу. Харин тэр чинь асуудал байна. Олно доо.”

“Хагас сайн өдөр тэр чигтээ унтлагын өдөр. Босох тэнхэл байсангүй. Хэдэн цагт яаж ирсэнээ ч мэдэх юм алга. Лав л бие их хөндүүртэй байна. Нүүр ам бүрэн бүтэн зодоон цохио хийгээгүй байх нь. Харамсалтай толгой салж уналаа. Сүүлийн үед хөөрөөд архи амсаад тасардаг болж дээ. Нөгөө хэд бас босоогүй байгаа бололтой таг чиг.”

Одоо удахгүй хөлбөмбөгийн ДАШТ эхлэнэ. Бараг хүн болгон хөлбөмбөгийн фанат болж хувирдаг энэ цагаар хот бараг унтахгүй дээ. Нэг сарын турш үүнээс сайхан далим, шалтаг гэж юу байхсан билээ. Хахир өвлийг давж хүсэн хүлээсэн зун ирсэн хойно юунд ч санаа зовох билээ. Бушуухан л олны хөл дарагдсан тэр соронзон мэт нэгэн дэнг тойрон эргэлдэцгээе эрвээхийнүүдээ. Эрүүл энх, эд хөрөнгө юу юу ч билээ хамаагүй ээ, хамаагүй, ууцгаая андуудаа. Cheeers.!!!


Сэтгэгдэл үлдээх

taalagdlaa

19:12 , 2010-05-27 .. Бичсэн: puuj
demjij bn алга ташилт

Magtaal shuumjiig min huleej awna uu

05:21 , 2010-05-20 .. Бичсэн: Зочин
Andaa bichej baigaa sedev sanaa chin taalagdaj baina. Gehdee neg l yum dutagdaad baina..
Za amjilt iluu chanartai bicheerei daraagiin niitleldee.

bas L sain boljee chi shuu

13:33 , 2010-05-19 .. Бичсэн: hanny
алга ташилт

hi

15:49 , 2010-05-18 .. Бичсэн: Зочин
taalagdlaa ilu goe bicheerei

15:48 , 2010-05-18 .. Бичсэн: Зочин
алга ташилт

01:14 , 2010-05-18 .. Бичсэн: Зочин
ih zuv yum bichsen bna aa. good luck баярлах i really liked it

21:01 , 2010-05-17 .. Бичсэн: dadido
шоу ч сайхан шүү. Гоолиг бүсгүйчүүдийг харж шүлсээ залгилж, гоожуурын пивыг шимэн сууж, талбай дээр нь хагартлаа дэвхцэх ч сайхан шүү oh my god

18:17 , 2010-05-17 .. Бичсэн: bella (зочин)
zowoo zow...... zarim ni ch yostoi unen ug blaa.... gj..... гоё шүү zaaaa teed WORLD CUP ehleheer uzeed bj dee.....

15:41 , 2010-05-17 .. Бичсэн: Хүслийнжигүүр
Би тэр үеэр амралтаа авдагиймуу санаатай.. хэрэв өгөхгүй бол дэмжигдэг хэдийгээ л үзээд үзээд явчихаас.......... :->


15:06 , 2010-05-17 .. Бичсэн: Зочин
tegi kkk

14:45 , 2010-05-17 .. Бичсэн: Nova
Za bas unenii huwitai shuu! Medeej 100 huwi bish ch gsn. Za bas td zarim 1 zaluust bol 100 huwi taarah bhdaa. Minii ergen toirondohtoi bl zarim n l taarah ym bn hoho

14:41 , 2010-05-17 .. Бичсэн: Зочин
Гоё дээрээ тавьдаг нь их таалагдлаа ирмэх

{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax