Улаанбаатар хотоор аялсан нь...

Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг

15:44 , 2010-03-17 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 9 сэтгэгдлүүд .. Холбоос

       Хүйтэн болохоор хүн болгон л гэр гэртээ бүгээд нэг тиймэрхүү уйтгартай санагддаг юм. Ер нь сүүлийн үед өвөл их удаан болдог болжээ. 10 сарын дундуур хүйтэрч шуурсан, өвөл эхэлсэн. Одоо 3 сар дуустал лав дулаарч өвөл дуусахгүй бололтой. Өвлийн сар 3 биш 6 болсон байх аягүй бол. Ойрноос жаахан урь ороод хааяа цас хайлчихсан нар шарж харагдах болж. Хаврын яг энэ үед нь ганц би ч биш хүн бүр л дуртай байдаг болов уу. Арван жилд байхад иймэрхүү гоё дулаавтар, цас хайлсан өдөр их гоё санагддаг байж билээ. Гадуур хүмүүс олон ч болсон юм шиг. Өвлийн хүйтэн салхи хөөн сэвэлзэх дулаахан салхи хааяа хацар алгадахад сэтгэл хөгжөөх шиг. Хөөрхөн, хөнгөн сэдэвтэй хип хоп дуу хит болж, хавар боллоо хайртдаа оч гэдэг үг моданд орж байсан нь сэтгэлд тодхон. Одоогийнх шиг баар саваар их хэсдэггүй байсан юм шиг санагддаг, тэр үеийнхэн. Гадаа сагсны “шит”, сүүдрэвчний доор л өдөр голдуу найзуудаараа уулзаад орой гэр гэртээ зурагтаа үздэг байсан байх даа. Ядаж “Тэнгис” ч нээгдээгүй байсан цаг. Тэр үе дөнгөж саяхан байсан юм шиг санагдаж, хааяа ширээнийхээ шургуулганаас дэвтэрээ нээхээр яг тэр үед орж байсан багшийн царай, сууж байсан анги нүдэнд харагддаг. Аль хэдийнээ зургаа, долоон жил өнгөрсөн байхыг бодоод цаг хугацаа гэж ямар хурдан өнгөрдгийг гайхах юм. Аав ээжийн үеийнхний дурсамж орцны дуугаар амилдаг бол минийх лав ид шинэ дээрээ, сонин дээрээ байсан хип хоп дуугаар, дөнгөж ганц нэгхэн газар нээгдэж байсан цөөхөн компьютер дээр цагийн 1000-өөр тоглуулдаг байсан Red Alert, Counter Strike, StarCraft –аар, орцны подвалд ажилладаг цехийн 100-ийн ундаагаар, хаа сайгүй тааралддаг байсан ТҮЦ-нд зардаг “напалеон”-оор, 150-ийн бэлэн гоймонгоор, 100-ийн буузаар л төсөөлөгддөг. Одоо эд нарын тухай ярьвал зарим хүн мэдэхгүй л дээ. Юмс их амархан өөрчлөгддөг юм билээ. Хүн ч бас. Багын найзуудын зарим нь холбоо тасарч, зарим нь танилын төдий хоцорсон. Хааяа танигдахгүй зөрдөг тохиолдол ч таарч л явлаа.

Саяхан сүйрэл дагуулж, дэлхий нийтийг цочроосон “Гаити”-ийн газар хөдлөлтөөс дэлхийн тэнхлэг 0,0001 см – ээр багассан гэсэн. Хэтрүүлж хэлвэл дэлхий арай л хурдан эргэдэг болсон байх тэр газар хөдлөлтөөс болоод. Өвөл болохоор цаг удааширч, хавар ирэхэд цаг хурдан өнгөрдөг юм шиг надад санагддаг юм.

Дэлхий тэнхлэгээ эргэдгээрээ эргэж, он жилүүд урсан өнгөрөх тутам хүн амьдралын утга учир, амьдрал гэгч цаг хугацааны ахархан хэлтэрхийг мэдэрч өнгрүүлэх амуй. Ай, хавар гэж дурсамж сэдрээж сэтгэл догдлуулсан нэгэн гайхалтай улирал байх юм даа.                


Сэтгэгдэл үлдээх

16:13 , 2010-03-29 .. Бичсэн: taalagdjina
Taalagdaj bn goy bichjee!! Havar bolool goy bn shuu!!! uvliin hund huvtsas iiii... shan hunghun huvtssaa umsuul hotiin tuvuur alhaal huuchnii yum sanagdaal yo unen nice tehuu...kk setgel neg l gegelzed bn udur honog hurdan ungurch bn shuu

02:41 , 2010-03-26 .. Бичсэн: Зочин
алга ташилт

08:47 , 2010-03-25 .. Бичсэн: Uka (зочин)
баярлах Chuxamaa chuxam улайх хэлээ гаргах

03:12 , 2010-03-25 .. Бичсэн: angarag (зочин)
yamar goy bichdeg ium bee. zohiolch iumu hehe

baby mundag

20:04 , 2010-03-21 .. Бичсэн: Haliun (зочин)
Dursamj sergeechlee, hehe

22:54 , 2010-03-17 .. Бичсэн: dadido
гоё бичлэг байна. Яг л арван жил санаанд ороод болдоггүй ээ гэж. Люминогийн Ирээд буцсан хайр, Айс Топын жаргал даахгүйн зовлон, татарын бусдын хайрыг хүндэл гээд л. Коонтр, Жи ай Жиг мөн ч их тоглосон доо. Тэгээд л харихгүй дараа нь биллиард теннис гээд эргүүлээд явчина. Аа бас болоогүй ганц шил юм аваад орцонд хэдүүлээ хуваана даа.
Оюутны хавар яахав дээ. Их л дулаан байсан санагдана. Номын сан руу л их гүйдэг байж дээ. Хааяа бас хэдүүлээ контрдоно гэж

20:15 , 2010-03-17 .. Бичсэн: Зочин
hehe yasan huurhun bichee we

19:00 , 2010-03-17 .. Бичсэн: sainalicious
Нээрээ л хавар уолоод сайханайхшиг.Даанч хаврийн тэнгэр олон ааштай болхоор сэтгэлээр халти наадаад авах шиг...Эргээд санахад 10 жилд өнөөдрийнх шиг дулаахан өдөр шууд харидаг нь ховор байж шүү.Наполеон идээгүй хичнээн ч жил болжаагаамдээ.100 ундаа ч одоо хаа ч уайхгүүздээ.Тэхдээ яг 100 ундаа шиг амттай иштэй чихэр байдгалийн байнлээ.Бага байхад охин ч гэсэн Рэд Алэрт аягүй тоголдог байж.Завтай ч байж.Нийтлэлийг чинь уншаад Люмино-гий Ирээд буцсан хайр санаанд оржээншүү.Хавар ирлээ дагаад хайр ирлээ гээл

16:46 , 2010-03-17 .. Бичсэн: Зочин
Havar hairiig sergeedeg Havar husliig sereedeg Havar dursamjiig sedreedeg Havar guniig hailuuldag! зүрх өвдөх

{ Сүүлийн хуудас } { 11 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax