Улаанбаатар хотоор аялсан нь... | |
Хүн сүргийн бүтэц №4
10:45
,
2010-06-04
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Алиалагч хав харанхуй дундаас инээдтэй том хамар, буржгар үс, цагаан царайгаа дурайлгасаар гарч ирэхэд үзэгчид нижгэнэсэн алга ташилт, цочмог инээдмийн хамт түүнийг угтана. Царайд нь мишээл тодорч өөрийн бяцхан биенээс гарамгүй их хүчийг гарган нисэх алдан дугуйг жийж, танхимд цугласан үзэгчдэд таалагдахыг ихэд хичээн ямар нэг инээдтэй үйлдлийг хөдөлгөөн бүртээ хийх гэж оролдоно. Магадгүй түүний үнэн царайг хэн ч харж байгаагүй биз. Гунигтай, үрчлээтэй, ууртай эсвэл бүр хүүхдээрээ ч байж магадгүй. Үргэлж л нэгэн хэвийн байх нь бусдад таалагддаггүй тул эрх мэдэлтэн, эвэр туурайтныг царайчлан амьдрах хүмүний нэг нь ч юм билүү. Танхим бол үнэндээ амьдрал, ажил, орчин, нийгэм билээ. Хүн бүр өөр өөрийн тайзтай, тоглолттой. Зарим хүн алиалагч хийж байхад зарим нь “Ромео Жулиет” тоглох жишээтэй. Тоглолт бүр жүжигчний наснаас шалтгаалж өөр өөр байх агаад хааяа сэдэв нь огцом өөрчлөгдөх нь ч тохиолдоно. Ихэнхидээ баг зүүсэн жүжигчид тайзан дээр их гарч ирдэг. Учир нь багны ард нуугдаж үзэгчдийг хуурахад амархан байдаг нь мэдээж. Тоглолт ид дундаа өрнөх явцад их төлөв хослон тоглолт эхэлнэ. Хэсэг хугацаа өнгөрч гурвуулаа, дөрвүүлээ эсвэл бүр олуулаа ч болох нь бий. Үзэгчдэд энэ хэсэг нь илүү таалагдах бөгөөд аяндаа өөрсдийн нэг хэсэг мэт хүлээн авч халуун алга ташилтыг нижигнүүлнэ. Настайчууд голдуу халамцуу гарч ирдэг байснаа сүүлийн үед “бөлөмцүү” нөхдүүд их залуужсан дуулдсан. Танхим битүү цэнхэртсэн утаан дунд дуниартах агаад харанхуйд улалзах тамхины цог тэнгэрийн од мэт олон ажээ. Найман зууны тэртээ Чингис хааны цэргүүд Найманы хааныг айлгахаар хүн бүр нэмж 3-4 түүдэг асааж байсан бол эдүгээ энэ өргөөнд цугласан 3 хүн тутмын нэг нь нэжгээд нэг янжуур зуусан харагдана. Ахиад сайтар ажиглавал 2 хүн тутмын нэг нь “лонх мулталж” суух ба иймэрхүү дүр зураг нь дэлхийн өв санд эхний байранд жагсаж байхад тэд, тэдний дунд суух эвэр туурайтнууд үүгээрээ бахархаж байдаг. Үзэгчдийн дундуур зайрмаг, ундаа заран алхах бяцхан жаал, ухаангүй тайз руу гөлөрч суугаа нэгний халаасыг тэмтчих хулгайч, хайртынхаа мөрийг налаад жаргалтай суух танхил бүсгүй, ажлынхаа тухай бодсоор цухалдан суух пиджактай залуу, үүдэнд машин тавих зайгүйгээс зогсоолгүй газар зогсож дугаараа хураалгасан эхнэр, чөлөөт цагаа өнгөрөөх газар байхгүйгээс дэмий л тэнгэр харж хэсэг зогсдог болсон оюутан залуу, бүжгийн хорхойтой болохоор клуб орох дуртай боловч хотын дарга нь хөх тэнгэрийн бошгоор ажилладаг ганц хоёроос нь бусдыг бүгдийг хирээс мод татаж хаалгыг нь хаагаад “бузартаж, суудал нь өнцөгдсөн” гэж зарлигдсан тул хэсэг нөхдийн хамтаар эсэргүү бүлэг үүсгэсэн залуу, цалингаараа л лав авч дийлэхгүй хирнээ хамгийн үнэтэй эд, хөрөнгө хэрэглэдэг эрхэм төр баригч, өөрийн биеийн зарим хэсгийг өндөр үнэтэй борлуулагч үйлчилгээний ажилтан, өөрт ногдсон ажилаа хийж гэр бүлээ тэжээх эгэл жирийн иргэн хүн, тогтмол хугацаанд бөөн бөөн мөнгө өгдөг тул архинд донтох өвчин туссанаа өөрөө ч мэдээгүй яваа гэр оронгүй нэгэн, ирээдүйдээ итгэх итгэл нь ингэсгээд унтарч яваа мянга мянган залуус, толгойдоо эрдэм биш хүүхэн, залуу мөрөөдөх зугаа цэнгэлд донтогч гээд шөнийн тэнгэр дэх сая сая одод шиг тийм олон гайхамшигт өрнөл тайзан дээр ч тайзны ард ч, үзэгчдийн суудал дээр ч, танхим дотор ч үргэлжилсээр. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудТэмдэглэлСүүлийн бичлэгүүдХэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…Цөөнх болсон нь Хүн сүргийн бүтэц №4 Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна... Сайн явах санааных Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр Google-ээс хайлт хийх зөвлөмж Хүн сүргийн бүтэц №3 Хүн сүргийн бүтэц-№1,2 Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг “Арчаатай” байх хэрэгтэй Экс под синдром Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь Хөгжил, түүний тухай ийм нэг бодол НайзуудЗоригт ван |