Улаанбаатар хотоор аялсан нь...

Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Хөгжил гэдэг нэг талаас сайн сайхан зүйлс мэт санагддаг ч аливаа юмс зөвхөн нэг л төрлийн учир шалтгаантай байдаггүй билээ. Шинэ шинэ зүйлс асар хурдан бий болж тэр хирээрээ өмнөх нь хуучирах юм даа. Өчигдөр авсан гар утас маргааш хуучирч, ноднин авсан компьютер энэ жил хоцрогдож байх жишээтэй. 2010 оны цоо шинэ загвар "I pad" худалдаанд гарахад ганцхан сар үлдсэн байна. Бидний нэрлэж заншснаар Notebook-ний шинэ эрэн эхэлж байх шиг. Гар утас өнгөгүй тунгалаг болж бугуйвч хэлбэртэй болсон байсныг хамгийн сүүлд нэг сайтнаас харж байлаа. Иракт дэлхийн хамгийн анхны цахилгаан цэнэгт зам бий болж, түүгээр явах тээврийн хэрэгслүүд бензинээр биш цахилгаанаар явах бөгөөд замын хажуугийн гэрлийн шонгуудаас алсын зайнаас цахилгаанаа авах юм. Зарим оронд экстрасенс, изотерик нь шинжлэх ухаан болж ядаж л гэмт хэрэг илрүүлэх болсон гэж дуулдсан.  
Ер нь хэрэглээ тал дээр  ч гэлтгүй бүхий л төрлийн зүйлс өөрчлөгдөж, шинэчлэгдэхийн үр нөлөөг бид хөгжил хэмээн хардаг. Нийгмийн шинж чанартай хөгжил улам ч илүү олон талтай. Учир нь хүн ч бас хөгждөг. Сайн тал руугаа ч тэр муу тал руугаа ч тэр. Хууль цааз улам нарийсч, хяналт их болох тусам хууль зөрчих нь хэцүү болдог ч түүний цаана хамгийн нарийн, хамгийн аймшигтай гэмт хэрэг, хуйвалдаан бий болж, арга хэлбэр нь хувьсан өөрчлөгдөж илүү их хор хөнөөл учруулж байдаг. Терроризмийн мөн чанар, халдлага, тэсрэлтийн цаана зарим нэгэн нь хувьцаагаар баяжиж, хүүгээр нь цулайж байх жишээтэй. Нилээн дээр метро барьцаалдаг АНУ-ын нэгэн киног үзээд энэ тухай анх төсөөлөл авч байсан юм. Одоо цагт хүн барьцаална гэдэг зөвхөн мөнгө нэхэж ашиг олох биш, өрнөж буй үйл явдлаас зүгээр нэг барьцааны төлсбөрөөс хэдэн арван мянга дахин илүү ашиг авах үйл явц болж хөгжиж. Дунд сургуулийн сурах бичигт заадагчлан макро буюу нөлөөлж чадахгүй орчин гэж байдаг. Харин тэр макро орчинд нөлөөлөх нь их амархан болж буйг ч харуулж байх шиг.
Шинжлэх ухааны хөгжил цагаар биш секундээр хөгжих болж хүн төрөлхтний гэх агуу том нэршлийн дор олон арван туршилт хийж дээр үеийн далдын хүч чадалтан шиг үүл нүүлгэж, салхи үүсгэж тэр ч бүү хэл газар хөдөлгөх, хуй салхи бий болгох, хүйтрэх, дулаарахыг хүртэл шийдэж эхэлсэн тухай цуу яриа өрнөж байгаа.
2012 киног үзээд хэсэг хямарсан. Ер нь ч энгийн ядуу орны миний мэтийн хүмүүс сүүлийн үеийн киноноос л технологийн дэвшил гэхийг харж, бахдах баясах зэрэгцэх юм. Хэдхэн жилийн өмнө хийгдэж байсан кинон дээр хэрэглэгддэг зүйлс өнөөгийн кинонд гарч буй зүйлс асар их ялгаатай болсон байна. Хэлж буй санаа нь ч тэс өмнөө болж хүмүүний амьдралд юу илүү чухал вэ гэдгийг тайлбарлахыг оролдох болжээ.
Холыг бодож алсыг тунгаах бүрт дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа талаарх бодол заримдаа хэсэг хэсэгхэн газарт таг зогсох нь эмгэнэлтэй, сэтгэлд бас харамсалтай санагддаг. Аль хямд төсөр, өнөө маргаашийн талаар бодохоос цааш их хэргийн талаар бодох завдал даанч алга байх юм шиг. Ядаж л урьд өмнө бий болгосон бүхнээ "дотор газар"-ын хүмүүст өмчлүүлэхийн өмчлүүлж, худалдахыг нь худалдаж, хулгалуулахыг нь хулгайлуулсан тухай одоо л хэсэг шуугиж байна. Даанч монголд шинэ мэдээ яг л шинэ гарсан гар утас дэлхийн зах зээлд хир хурдан хуучирдаг шиг замхран алга болно. Гэвч үргэлж харанхуй, бүрэнхий ноёлдоггүй гэрэл гэгээ заавал ирдэг болохоор ингэтлээ их ялгаатай байгаа жирийн монголыг минь тэргүүлэгч гүрэн болгох их санааг агуулж, толгойдоо дэлхийг тээж яваа мянга мянган залуустаа би итгэдэг. Хөгжилийн түлхүүрийг залуус атгаж төрөөд тэр хөгжлийн түлхүүрийг залуу насныхаа тэр л он жилүүдэд эргүүлж, ачааны хүндийг үүрэлцэх ёстой. Удахгүй дээ удахгүй...


Сэтгэгдэл үлдээх

setgeliin gal geegdeegyui tsagt hun erchtei l bdag

13:46 , 2010-02-08 .. Бичсэн: agchnii nahia (зочин)

holhi hyzgaariin bolhi mongoliin maani ur sad dund minii ur shug ni hed hichneen bgaa bol...

zaluus ta nar bidnii hiigeegyuig, amjaagyuig, bas sanaa baivch sachii hureegyui buhniig guitseeh uchirtai. Ter tsagt Mongol oron arai uur boloh biz...


11:30 , 2010-02-04 .. Бичсэн: Зочин
sooo good maamaa гоё шүү

{ Сүүлийн хуудас } { 15 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax