Улаанбаатар хотоор аялсан нь... | |
Сайн явах санааных
09:24
,
2010-05-18
..
3
сэтгэгдлүүд
.. Холбоос
Ирэх цагийн жаргалыг цогцлоох Их монгол улсын иргэн хүн та нэн шинэхэн бие цогцос, оюун санаа, мэдлэг бүхнээ түймрийн мэт хар утаан хөшигт бүү автуулж, живих мэт гашуун усанд бүү шунаж, эргэлт буцалтгүй тэр “ганц удаа”-гийн хаалгыг бүү нээгээсэй. Өвөг дээдэс маань чадсан. Тэд чадсан. Бид чадна. Хүн бүрт янз бүрийн хэрэгцээ, шаардлага бий. Алив хэрэгцээг хамгийн хялбархан бөгөөд оновчтой тайлбарласан нэг онол байдаг нь Маслоугийн гурвалжин. Сууринаасаа эхлээд орой хүртэл хүний нийтлэг хэрэгцээг түүнд багтааж хамгийн эхний хэрэгцээг идэш тэжээл гэсэн бол хувцас болон оюуны хэрэгцээг дараа дараагийнх гэж үзсэн байдаг. Ихэнхидээ бизнес, маркетинг талаас нь уг онолыг жишээ татан авч ашиглана. Ер нь хүнд идэх уух, өмсөх гэхчилэн төрөл бүрийн хэрэгцээ байх бөгөөд зайлшгүй төрөлхийн дадал зуршил болсон болзолт рефлексийн түвшинд очсон нь ч бий. Үүнд оюун санааны хэрэгцээ давамгайлна. Оюун санаагаар авах нэг ёсны “кайф” гэсэн үг. Алуурчин, гэмт хэрэгтэнтэй киноны зах зээл, элдэв гаж мэдээлэл, “паранормаль” сэтгэхүйн үзэгдлүүд энгийн сэтгэхүйтэй кино болон мэдээллүүдээс яагаад илүү хурдан тархаж, олныг хамарч итгүүлэх магадлал нь өндөр байдаг вэ. Иймэрхүү төрөлд мөнөөх харь гариг, жижигхэн ногоон хүн, ганибализм (хүний махаар хооллох үзэл), алан хядлага, хүний үүсэл, хүн алах дон, өөрийгөө өвтгөх, зодох гэхчилэн жир биш сэтгэхүйн, зарим талаараа байж болшгүй зүйлс хамаарагдна. Хүний дотоод сэтгэхүй болоод ухамсарт гагц сайн сайхан, буддын сургаалийн зөв зам мөр, алив шашин урсгалын чигч шугам мэтээр төсөөлүүлэн авч үздэг бүхэн 100% мөрдөгдөж, орших нь нэн ховор. Төрөлхөөс хүнийг араатны шинж бас өвлөсөн гэж зарим нь ярьдаг. Будда хүний нэг мөрөн дээр бурхан, нөгөө мөрөн дээр чөтгөр суудаг ч гэж сургаж байсан. Үнэндээ хүний мөн чанар нь ийм юм. Болохгүй бүхэн рүү үргэлж тэмүүлэх бөгөөд тэр эцсийн цэгт хүрэх зам нь тэгш хазгай янз бүр байж, үргэлжлэх замыг өөрийн болоод өрөөлийн тусламжтайгаар эргүүлэн татаж, эгцлэн чиглүүлж эсвэл эргэлт буцалтгүй гүн ангал руу унаж байдаг. Нийгмийн муу муухай, далд хэсэгт бий болдог гэмт хэргийн чанартай үйлдлүүд гэж албан ёсоор хориглосоор ирсэн хэдий ч хэн нэгэн, хэзээ нэгэн цагт ядаж ганц удаа архи уух, тамхи татах, өндрөөс үсрэх, ямар нэгэн гаж зүйлийг туршиж үзэх сонирхолд хөтлөгдсөн л байдаг. Ихэнхидээ ийм үе хүний өсвөр, залуу насанд тохиолдох бөгөөд амьдралын туршлага бага байдгаас, ямар нэг зүйл турших, сонирхох үзэл давамгайлдгаас саваагүйтэх төлөвт автаж буруу замд хөтлөгддөг тал бий. Олонхи тохиолдолд архи уух, тамхи татах ч юумуу эсвэл ямар нэг зохисгүй, саваагүй үйлдэл хийхдээ ганц удаа л хийнэ. Би чадна. Дахиж ингэхгүй юм чинь. Би өөрийгөө татаад авчихаж чадна гэсэн тайвшруулалтыг өөртөө өгч, зоригжуулдаг. Нэг үе архины хэт дон тусаж, архаг архичны эмчилгээ их явагддаг байсан. Тэр үеийн хошин шогийн тоглолт ч хааяа зурагтаар гарч л байдаг. Үнэндээ хошин хэлбэртэй ч бодит байдлыг тольдсон тоглолтууд. “Би дахиж энэ хар усыг амсахгүй. Одоо ингээд л хаялаа, муусайнууд шиг доошоо орохгүй. Дахиж уухгүй, ганцхан энэ удаа, тэгээд л боллоо“. Гэвч үнэн хэрэгтээ аль хэдийн энэ хар ангалаас гарч чадахааргүй шигдсэн байдаг нь хөндлөнгийнхөнд мэдрэгдээд л байдаг. Болохгүй зүйлсийн хаалгыг ганцхан удаа гэж нээсэн тохиолдол олон бүртгэгдсэн тул энэ бүхнийг огт бүү бодоосой гэсэндээ шашин, үзэл суртлын бодлого, хууль талаас нь хорихыг хичээх боловч хүний болохгүй рүү тэмүүлэх гаж зуршлыг хязгаарлаж чадсан нь ховор тул гагц хүн өөрийн чадлаар сайн мууг ялгах чадварт суралцаж, биеэ цэгцлэн авч явахыг “сайн явах санааных” гэх бөлгөө. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудТэмдэглэлСүүлийн бичлэгүүдХэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…Цөөнх болсон нь Хүн сүргийн бүтэц №4 Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна... Сайн явах санааных Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр Google-ээс хайлт хийх зөвлөмж Хүн сүргийн бүтэц №3 Хүн сүргийн бүтэц-№1,2 Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг “Арчаатай” байх хэрэгтэй Экс под синдром Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь Хөгжил, түүний тухай ийм нэг бодол НайзуудЗоригт ван |