Улаанбаатар хотоор аялсан нь... | |
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
12:40
,
2010-05-13
.. Холбоос
/тус бичлэгт орсон зарим үг хэллэг нь ярианы хэлэнд ихэвчлэн ашиглагддаг, давхар, хоёрдогч утга санаа агуулсан тул монгол хэлний дүрэм зүйд харшилсан төдийд гүнээ хүлцэл өчиж, жишиг болгон дуурайлгах дор сануулан жичлэв/ Гадаадын гэж нэрлэгддэг шар толгой, том биетэй сурвалжлагчийн дүрд “Аватар” кинонд гардаг шиг хэсэг тоглохоор шийдэж эх орныхоо нийслэл болсон Улаанбаатараар тэмдэглэл хөтлөхөөр гарсан мэт төсөөлбөл ийн бичих байсан болов уу... Юутай ч гэсэн хотын төвөөс эхлэхээр шийдэж “Их дэлгүүр”-ийн урд хэсэг зогсов. Дулаан орохтой зэрэгцэн ичээнээсээ гарсан аятай хүмүүс энд тэндгүй холхилдоно. Гайхалтай нь монголд ирсэнээс хойш нэг зүйл их л анхаарал татах болсон бөгөөд эндэхийн охид, хүүхнүүд нь айлгүй ч гэх юм уу, зарим нь ч ичгүүр сонжуургүй санагдаад байгаа. Ажиглаад байхад гадны хүмүүст их хандардаг болтой өнгөрөгч баасан гарагийн үдэш орсон шөнийн клуб дотор байсан охид надруу наалдаад л байсан. Тэнд байсан охидын ихэнхи нь аягүй бол 15 орчим настай л байсан байх. Сая хүнтэй хот гэж бодохоор угаас машины хөдөлгөөн бол аймар, энд зогсож байхад л төв зам дагуу явж байгаа автобусны сигнал чихний хэнгэрэг хагартал дуугарахад хажууханд хэвтэж байсан золбин нохой цожин сэрж байв. Хотын төвөөр тэнэмэл нохой ихтэй, заримаас нь би их цочдог. Энэ хотод манайх шиг хаяг, гудамжны дугаар бараг байхгүй. Анх ирээд их л будилдаг байсан даа. Хүмүүс нь хоорондоо байршилаа ихэвчлэн аль нэг том барилга, албан газар, олны мэддэг газрын нэрээр ярилцах бөгөөд хамгийн түгээмэл болзоо тогтох газруудын нэг нь энэ “Улсын их дэлгүүр” гэдэг газар. Үүнээс өөрөөр хоорондоо ярилцах юм бол нэг нэгнээ хэзээ ч олохгүй их түвэгтэй. Зарим газруудын нэршил цагийн аясаар өөрчлөгдсөн гэсэн. Социалист системээс үлдсэн нэршлүүд одоо бараг үгүй болж “Мэргэжилтний 20, Ленин клуб, Ялалт кино театр, Шар дэлгүүр, Гутлын 22, Усны гудамж” гэх мэт цөөхөн хэдийг 30-аас дээш насныхан тэдний зарим хүүхдүүд нь л мэддэг юм билээ. Хачин юм шүү гэсэн бодлыг маань нэгэн бүсгүй сарниулчихав. Дагуулж харахгүй байхын ч аргагүй сайхан амьтан. Байж болох хамгийн мини юбкийг өндөр өсгийт дээр өмсөж, халууцсандаа дөнгөж энгэр халхалсан майк өмссөнийг харахад шүлс ч гоожих шиг. Би ч намбатай байхыг хичээж нутагтаа байдаг шигээ л төв царайгаа гаргасаар зургаа авч зогсов. Ер нь иймэрхүү бүсгүйчүүд ойрд их тааралдаж байгаа. Хаа сайгүй л явж байдаг юм билээ. Ялангуяа их дээд сургуулийн тэр хавиар, оройн цагаар шөнийн цэнгээний газар, караоке, кафе, пааб, уушийн газрын ойролцоо бүр их. Би эхэндээ гайхдаг л байсан. Сонин санагдсан. Надтай цуг ирээд түрүүлээд буцсан найз маань бага зэрэг консерватив үзэлтэй хүн. Гэхдээ дундаж, байдаг л барууны хүн. Их л ярвайж байгаад энэ ямар сонин манай захын дүүрэг шиг хот вэ? Ямар ч олон биеэ үнэлэгчтэй юм гэж хэлсэн нь санагдаад тэссэнгүй ганцаараа инээчихэв. Энэ газрын урдах зогсоол баячуудынх бололтой санагдлаа. Хамгийн үнэтэй, ганган машинууд энд зогсох юм. Гэхдээ хачирхалтай нь зарим дээр нь үнэ наасан байхыг хараад машин зардаг газар ч юм уу гэж бодсон. Гэтэл заримыг нь хүмүүс унаад л явчих юм билээ. Би л лав ойлгоогүй дээ. Ихэнхдээ үнэтэй ганган машиныг залуухан ганган охид унаж явдаг харагдсан. Аавынхаа, гэрийнхээ машиныг л унадаг байлгүй дээ бодвол. Монголыг буурай орон гэж боддог бодол маань энд ирээд их өөрчлөгдсөн шүү. Хамгийн сүүлийн үеийн тансаг тэрэгнүүд энд бас нэлээн бий. Ядуу, хөтүү, хатуу газартаа бол хэцүү л байдаг юм билээ. Гэхдээ зарим нэг нөхдүүд нь яаж баяжихаараа тэгдэг юм бодоод үзэхээр айхтар бизнес эрхлээд тиймэрхүү эдлэн газар, орд харшид амьдарч тансаг машин унах хэмжээний орлого олдог ийм олон хүн байдаг гэдэгт л лав итгээгүй. Гол нь машин зам нь авах юмгүй. Би засварчин биш л дээ гэхдээ л иймэрхүү замтай газарт ямархуу хэмжээний сэлбэг, засварын зардал гардаг талаар багахан тооцоо гаргаж бол чадна. Энэ тухай байрныхаа нэг залуутай ярилцаж байсан маань л ортой болж таарлаа. Тэр залуу иймэрхүү баячуудыг үзэхгүй. Авлигачид гэж ирээд л их мундаг улс төрийн англи хэлээр ярьж өгч билээ. Аялалаар явахдаа өөртөө тухайн газрын музей, үзвэрийн газраар явсан зургаа дурсгал болгон авах, цуглуулах би их дуртай. Харамсалтай нь энд Сүхбаатарын талбай, Танктай хөшөө, Гэр хорооллын гадаанаас өөр зургаа авахуулчихаар олигтой газар бараг олдсонгүй. Хямд өртөгтэй газар үзэх санаатай гарсан мань мэтэд музей, үзвэрийн газар их үнэтэй санагдаад дэмий л үнийг нь асуучихаад буцсан. Ядаж гадаа нь зургаа авахуулах санаатай гартал байшин нь ямар ч хаяггүй жирийн л агуулахын гадаа зургаа авахуулсан аятай харагдах болохоор болиод төрийн ордных нь зүг алхав. Тэнд харин хэд хэдэн баатруудын хөшөөг хараад зургаа авахуулах гэтэл офицер хүрч ирээд камерийг маань хурааж, зурагнуудыг маань устгасан. Иймэрхүү гомдол үүгээр тасраагүй. Байрны маань ойролцоо тэндэхийн хэдэн хөвгүүд өдсөн аястай үг хэлж байгаа болтой ёжтой харж, хажуугаар өнгөрвөл мөрлөж намайг овоо хараандаа аваад л байгаа. Би бараг тэр хавиар шөнө, бүрэнхийд алхахаасаа айдаг болсон. Энэ хавийн зам их удаан түгжирдэг болохоор үүргэвчээ үүрээд гэр лүү гээ алхахгүй бол удахгүй бүрэнхий болно. Харц шидсэн зэгзгэр охид, мөрлөж өнгөрдөг хөвгүүд, дээрэлхүү офицер нарыг олширохоос өмнө замаа хугаслая. Тог, ус нь тасарч зурагт нь гардаггүй, байнга айл андуурч хаалга нүддэг гэртээ очиж гэрийнхэн рүүгээ мэйл бичсэн нь дээр юм шиг байна. Аягүй л бол интернет нь тасарчихсан л байгаа байх даа. За тэр ч яахав ойрдоо зам засна гээд газар ухаж байна гэж байрны залуу хэлсэн, ус тасраагүй л байгаасай. { Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудТэмдэглэлСүүлийн бичлэгүүдХэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…Цөөнх болсон нь Хүн сүргийн бүтэц №4 Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна... Сайн явах санааных Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр Google-ээс хайлт хийх зөвлөмж Хүн сүргийн бүтэц №3 Хүн сүргийн бүтэц-№1,2 Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг “Арчаатай” байх хэрэгтэй Экс под синдром Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь Хөгжил, түүний тухай ийм нэг бодол НайзуудЗоригт ван |