Улаанбаатар хотоор аялсан нь...

Экс под синдром

20:11 , 2010-02-18 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. 5 сэтгэгдлүүд .. Холбоос

Цаг жаахан наашилж дулаарах аястай болж ирэхээр гайхал утаа багасч тэр хэмжээгээрээ хүмүүсийн уцаар багасдаг юм шиг. Ядаж л өглөө утаанд угаартсан ууртай сэрээд тэр эрчиндээ гарч орцонд шүргэсэн залуугаа муухай харж, ажил, сургууль руугаа явах замдаа хожигдож ядаж байхад бүр гай болдог “томчууд”-ыг зүхнэ. Уг нь оройхон тийшээ ааш зан нь сайжирч өдөрт найз нөхөдтэйгөө мар мар инээлдэж тайвширсан тулдаа “манай аав явах гэж байна, энэ хамгаалалттай” гэж хэлдэгээ бодвол илүү ширүүн байна л даа. Иймэрхүү албан ёсны бөглөө гэж байхад далд, зохиомол бөглөөс гэж бас байна. Би ч бас хэд хэд таарч л явсан. Саяхан таксины жолооч ахтай хууч хөөрч явлаа. “Энэ цагдаа нарт чинь нэг дарга нь, эсвэл нэг генерал тэгээд ер нь таньдаг нь станцаараа хэлчихдэг байхгүй юу. Тэгээд л тэр нөхрийн явах уулзварыг явуулаад л байна. За тэр харав уу саяны хар ландыг. Одоо яваад өнгөрсөн лав явуулна даа.” гэхэд нээрээ л шалтгаангүй тэр хоосон шахуу эгнээг явуулж байсан зохицуулагч цагдаа юу ч болоогүй аятай цааш алхаад алга болж билээ. Дараахан нь “хүнсний дөрөв”-ийн уулзвар дээр нүдэндээ ч итгээгүй. Нэг хэсэг цагаан шугам ажиллагаа явагдаад бараг л жолооч бүр цагаан шугамандаа яс зогсож уулзвар бүрт тус бүр 4-5 цагдаа яг хараад зогсож байсан үе л дээ. Манай уулзвар явдаггүй байж байж нэг хөдөлтөл уулзварын голд дахиад таг. Сайн ажиглаад байвал нэг туршлагатай байрын цагдаа бүх уулзвар луу ээлж дараалан хараад бүгдийг нь яв гэж дохих юм. Бүр бөөн чигжээс, түгжрээ уулзварын голд үүсч арай л аваар гараагүй. Тэгснээ гэнэт дохихоо болиод туранхай эв дүй муутай залууг замын гол руу зааж явуулаад өөрөө оронд нь зогсов. Залуу цагдаа 20 гаруй минут дохиж зангаж, аргадаж түгжээг арилгаад хөдөлгөөн хэвэндээ орсон. Оюутнууд мэргэжлийн дадлагад гардагтай л адилхан юм уу гэж бодоод уур ч хүрэх шиг, инээд ч хүрэх шиг болоод хэсэг дуугүй явсан даа. Ялихгүй юмнаас ч тэр, үнэхээр дургүй хүргээд байдгаас ч тэр манайхан ер нь их уцаартай болсон байна лээ. Бодвол их хотын стресс байх.

Тэсгим хүйтэн өвөл дуусах тийшээ хандаж, цаг уярч эхлэхээр монголчуудын нэрлэдэг “хаврын синдром” эхлэнэ. Мэдрэл жаахан тааруутай нь бүр догширч нүцгэн гүйх нь холгүйтэж, зарим нэгний номын цагаан солио” нь гаарч их сонин хошин шогийн өнгө аястай аятайхан драмын жүжигчилсэн, орчин үеийнхээр бол “реалити шоу” юм уу даа нэг тиймэрхүү амьдралын хэв маяг эхлэх нь. Амьдралын хэв маяг сүүлийн 20-иод жил тэс өмнөө болсоноос зарим үл хувьсагчид нь гайхаж, зарим эволюцид орогчид нь нөгөөдүүлээ тохуурхах маягтай. Гудамжаар холхих олныг хааяа тайван ажаад байхнээ залуус нь их омголон байх юм. Дунд сургуулийн сурагч, одоо бол ахлах сургууль гэдэг болсон байх, тийм хүүхдүүдээс нь эхлээд оюутан, ажилтай, ажилгүй, гүзээтэй гүзээгүй залуусын “том”-ыг яана. Гудамжаар явахдаа заавал хэн нэгэнтэй шөргөөцөлдөж, шүргэнэ. Өдөлтийг хүлээж авбал ална хядна гээд асна. Иймэрхүү “асаалттай танкнууд” хотын гудмаар зөндөө бий. Ямар сайндаа шөнө орой явахаас айдас төрдөг болсон тухай ахмадууд хуучилж байх билээ.

Хятадууд гэж манайхан зэвүүцэж, ихэнхи нь хужаа гэж эвгүйцдэг. Сүүлд интернетээр монголчуудын талаар их л хөндлөнгийн том дүгнэлт хийж, баргийн хүн уншвал эгдүүцхээр л бичсэн байсан. Монгол эрэгтэй хүн бүр архичин, харин эмэгтэйчүүд нь янхан гэнэ. Доор нь байсан сэтгэгдэл бараг 1000 давсан байсан байх. Пий, паа худлаа, арай ч дээ гээд л. Гэтэл бас хэдий муухай хэлсэн ч үнэний ор бас байх шиг. TV8 гээд телевизээр шөнийн толь гэж алдартай нэвтрүүлэг нэг хэсэг хит болсон санагдаж байна. Хааяа үзэхэд дандаа л болж бүтэхгүй юм гаргаж байдаг даа. Зөндөө гардаг болохоор үүний тухай нэг их дурдаад яах вэ. Бас бидний шүтэж, үлгэрлэх дуртай америк, барууны орныхон сүүлийн үед эх оронд маань үзэгдэх нь олширч наад зах нь “эр хоёр загал” гэдэг хочтой сүмийн гэлүү, цагаан цамц хар өмдтэй хос залуусыг хотын гудмаар хамтдаа хөтлөлцөөд зугаалж явах бараг нүдэнд дасал болсон байна. Тэдний үзэхээр мини юбка, шор шиг өндөр өсгийтэй гутал, хагас нүцгэн цамц, хар шилэн тирког зориулалтын хүн нь зориулалтын газар өмсдөг юм гэсэн. Яг л хүндэтгэлийн смокинг, гоёлын даашинзыг хаа сайгүй өмсдөггүйтэй адил. Харин манайд бол өдөр бүр, шөнө болгон өмсдөг болохоор ихэд гайхаж “ямар олон биеэ үнэлэгчтэй орон бэ” гэж гайхдаг гэнэ лээ. Манай залуус тунг нь тааруулж сурах хэрэгтэй байх даа бодвол. Гадныханы нүдэнд их л “контрасс” гардаг байх. Гадаадад удсан хүмүүс ч хэлж байхыг олон сонссон.

Амьдралаа ахуилж ажилаа урагшлуулах гэж цөөхөн хэд нь өдөржин, шөнөжин зүтгэж, хэсэг нь амарч, муулж, залхуурч суудаг эх оронд минь хавар цаг айлчлан ирлээ. Удахгүй газар гэсэхээр газар ухаж нүүрс гаргаад улс минь баяжих юм гэсэн. Улам л залхуу, улам л унхиагүй болгох гэж бусдыгаа өөхшүүлж хэдхэн бор төгрөгний төлөө, хэдэн ядарсан иргэдээ үнэртүүлэх төдий мөнгөөр угжиж гундуулсаар л байна. Ядахнаа хүнийг хүн шиг хүн болгож төлөвшүүлдэг аятайхан сургууль нэг гарын таван хуруунд ч багтахгүй цөөхөн болсон. Хүүхдүүдийнх нь толгойд архи, хүүхэн, баар гурав эргэлдэж, хошин шогийн алиалагчид синус, косинус мэдэхгүй байх нь дээр гэдгийг бахархалтай нь аргагүй сургаж, мөнгөний төлөө тархийг нь ажиллуулдаг энгийн нэг тооцоолон бодох машин аятай муухан пентиум компьютероос ч дор сэтгэдэг залуухан “хөгшчүүд”-ийг төрүүлж байна даа.

Гэхдээ би монгол залуусынхаа саруул ухаанд итгэдэг. Жигүүртэн хүрэхгүй холын нутгаас хүний хүү эрдэм өвөртөлж ирээд, тэр хөвгүүд, охид нь гэрэлт замд нь эх орноо эргэлт буцалтгүй дагуулан орж хөгшин хүү залуу хүү болж итгэл төгс урагш алхах болно. Удахгүй дээ, удахгүй.

Улаанбаатар 2010.02.18


Сэтгэгдэл үлдээх

23:32 , 2010-02-23 .. Бичсэн: Зочин
тормолзох sain l bichsen bn shdeee, hamgiin suuliin paragraph deer bi ch gesen tegne gedegt itgeltei bnaaa, miniii bodloor chi ch gesen ter zaluusiiin toond zui ysoor orj bgaa gedeg ni ilt bn ehleed chamd bayr hurgey bas amjilt husey алга ташилт ...aimar muuhai yum uzuulhuu ene http://club.kdnet.net/newbbs/dispbbs.asp?boardid=1&id=3134133 haraal idsen har hujaa nariiigeee...

14:14 , 2010-02-20 .. Бичсэн: Anar (зочин)
Udahguiee udahgui ter tsag udahgui! Bi USA yavj Magisteree hamgaalj ircheed ter eh ornoo hogjuuleh zaluusiin neg bolnoo kekeke! алга ташилт

16:53 , 2010-02-19 .. Бичсэн: бодрол (зочин)
Баахан сэтгэлээр унагаж унагаж сүүлийн өгүүлбэр нь нам зассан байх шивдээ. Үнэндээ л стрессдмээр зүйл ч заримдаа ч мөн их шүү. Гэхдээ бусдад байхгүй сайхан зүйлс ч гэсэн Монголчуудад их байдаг юм гэсэн. Ядаад л олон биеэ үнэлэгчтэй байх чинь эрчүүдийн хувьд сайхан шүү дээ чөтгөр

16:43 , 2010-02-19 .. Бичсэн: Sainalicious
Ter tsagdaa bol neree busdad daramttaigaar hvn surgaj bgaan bnaldaa.Owoo yumaa...

05:52 , 2010-02-19 .. Бичсэн: Hulan (зочин)
goy bichjee.. udahgue udahgui ирмэх

{ Сүүлийн хуудас } { 13 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax