Улаанбаатар хотоор аялсан нь...

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…

15:31 , 2011-06-03 .. Холбоос
Буруу өгөөд хэрэггүй. Мөнгөөр угаас юуг ч авч болдог болсон хорвоо. Хөдөлмөрлөж олоогүй бүхнийг буруу гэх бас аргагүй ч хөндлөнгөөс харахад таагүй мэдрэмж төрдөг билээ. Балчир наснаас эхлээд нэг л хотод амьдарч, нэг л орцоор өглөө бүр дамжин гарсаар өөрт ногдох нэгэн насны талын талыг наслаж яваа залуу бүсгүй. Ухаан орох цагт л ардчилал энэ тэрийн тухай, эрх чөлөө гэж дур зоргоор авирлах зүй тогтол мэт ойлгуулж эхэлсэн боловч гэртээ бол дарангуйлал дор хичээл хийж, гэр цэвэрлэн, сулхан дуугарахыг ахмад настнууд нь сургачихсан. Зарим хүний хэлдгээр чанга өссөн, хүмүүжилтэй охин. Гэрт га...


Цөөнх болсон нь

15:30 , 2011-06-03 .. Холбоос
Бүрэнхийд нэгэн эр чингэлэг рүү “шожигнуулан” зогсоно. Нуруугаа харуулаад зогсож байсанд эгдүүцсэн эргүүлийн цагдан сэргийлэгч газар дээр нь хэрэг илрүүлсэндээ их л олзуурхан мөнөөх эрийн мөрөн дээр цохиж, торгууль ухааны юм хэлэхэд “байж бай хөгшөөн дуусгаадахъя” гэж хариулсан гэдэг. Үнэндээ иймэрхүү зураглал их байдаг юм шиг. Тортой юм барьсан авгай нар “хөдөөнийх юм уу хаашаа юм” гэж зэвүүцсээр халамцуу хөрслөг бор залуутай зөрж яваатай таарч л байсан. Саяхан нэрт нийтлэлчийн нэг өдрийн бичвэрийг уншив. Тэрээр цөөнхийн тухай асуудлыг цухас дурдаад үндсэндээ хот маягийнхнийг цөөнхөд оруулаад...


Хүн сүргийн бүтэц №4

10:45 , 2010-06-04 .. Холбоос

Алиалагч хав харанхуй дундаас инээдтэй том хамар, буржгар үс, цагаан царайгаа дурайлгасаар гарч ирэхэд үзэгчид нижгэнэсэн алга ташилт, цочмог инээдмийн хамт түүнийг угтана. Царайд нь мишээл тодорч өөрийн бяцхан биенээс гарамгүй их хүчийг гарган нисэх алдан дугуйг жийж, танхимд цугласан үзэгчдэд таалагдахыг ихэд хичээн ямар нэг инээдтэй үйлдлийг хөдөлгөөн бүртээ хийх гэж оролдоно. Магадгүй түүний үнэн царайг хэн ч харж байгаагүй биз. Гунигтай, үрчлээтэй, ууртай эсвэл бүр хүүхдээрээ ч байж магадгүй. Үргэлж л нэгэн хэвийн байх нь бусдад таалагддаггүй тул эрх мэдэлтэн, эвэр туурайтныг царайчлан ...



Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...

10:54 , 2010-05-31 .. Холбоос

Монгол Улсын нийслэл нь зургаан жарны түүхтэй, инээд баясал, итгэл сэтгэл, уйтгар гуниг, амжилт бүтээл, айдас түгшүүр, баяр бахдал цөм нэг дор хосолсон буурал түүхийн салшгүй нэгэн хэсэг хэмээн цэнхэр гараг даяар тархан суурьшигч Монгол туургатан хэн бүхний омогшилыг төрүүлж, хүлээн зөвшөөрөгдсөн, сая гаруй хүн амтай дэлхийн хэмжүүрээр их хотын тоонд гарцаагүй тооцогдох нийгмийн нэгэн цогцолбор билээ. Төрсөн цагаас гэж хүмүүс нийтлэг ярих дуртай боловч угтаа ухаан орсон цагаасаа энэ л Улаанбаатар хотынхоо хүйтэн өвөл, халуун зун, улааран эргэлдэх шороон дунд сааралтсан байшингийнхаа хорм...



Сайн явах санааных

09:24 , 2010-05-18 .. Холбоос

Ирэх цагийн жаргалыг цогцлоох Их монгол улсын иргэн хүн та нэн шинэхэн бие цогцос, оюун санаа, мэдлэг бүхнээ түймрийн мэт хар утаан хөшигт бүү автуулж, живих мэт гашуун усанд бүү шунаж, эргэлт буцалтгүй тэр “ганц удаа”-гийн хаалгыг бүү нээгээсэй. Өвөг дээдэс маань чадсан. Тэд чадсан. Бид чадна.   

Хүн бүрт янз бүрийн хэрэгцээ, шаардлага бий. Алив хэрэгцээг хамгийн хялбархан бөгөөд оновчтой тайлбарласан нэг онол байдаг нь Маслоугийн гурвалжин. Сууринаасаа эхлээд орой хүртэл хүний нийтлэг хэрэгцээг түүнд багтааж хамгийн эхний хэрэгцээг идэш тэжээл гэсэн бол хувцас болон оюуны хэрэгцээг дараа да...



Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя

10:12 , 2010-05-17 .. Холбоос

Хэдэн жилийн өмнө “шоу” гэдэг үгийг мэддэг ч хүн байдаггүй байлаа. Орж гардаг газар бараг байгаагүй болохоор тэр байх даа. Өнөөдөр бол нэг настай хүүхэд шоудъя гэж хэлд орж байна. Түгээмэл байгаагийн илрэл. Үнэндээ залууст очих газар байхгүй юм чинь нэг талаасаа буруу өгөх арга бас байхгүй. Гэхдээ “шоу” хэтэрвэл “мораль” муудах нигууртай гэсэн төлөг 16 настай цэл залуухан бөө нарын төлгөнд буух болсон гэсэн. Хаа сайгүй л уйдсан хүмүүс. Ажилгүй бас завтай. Жижигхэн хотдоо бүгд шахуу нэг дороо чигжсэн болохоор, бараг өдөр болгон нэг нэгэнтэйгээ тааралддаг болохоор, найзын найзын найз нь намайг т...



Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр

12:40 , 2010-05-13 .. Холбоос

/тус бичлэгт орсон зарим үг хэллэг нь ярианы хэлэнд ихэвчлэн ашиглагддаг, давхар, хоёрдогч утга санаа агуулсан тул монгол хэлний дүрэм зүйд харшилсан төдийд гүнээ хүлцэл өчиж, жишиг болгон дуурайлгах дор сануулан жичлэв/

Гадаадын гэж нэрлэгддэг шар толгой, том биетэй сурвалжлагчийн дүрд “Аватар” кинонд гардаг шиг хэсэг тоглохоор шийдэж эх орныхоо нийслэл болсон Улаанбаатараар тэмдэглэл хөтлөхөөр гарсан мэт төсөөлбөл ийн бичих байсан болов уу...

Юутай ч гэсэн хотын төвөөс эхлэхээр шийдэж “Их дэлгүүр”-ийн урд хэсэг зогсов. Дулаан орохтой зэрэгцэн ичээнээсээ гарсан аятай хүмүүс энд тэндгү...



Google-ээс хайлт хийх зөвлөмж

15:02 , 2010-04-16 .. Холбоос
1. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий.

“+”  тэмдэг, үүнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл гуравдугаар ангийг нь хайна.

 “-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.

“~” тэмдэг, үүнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.

 “ОR” тэмдэг, үүнийг Boolean төрлийн үйлдэл гэдэг.

Ихэнх тохиолдолд I гэж бичдэг.Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис ...



Хүн сүргийн бүтэц №3

10:09 , 2010-04-13 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. Холбоос

Аль тэртээ өнгөрсөн 20 жилийн өөрчлөлтийн шуурганы салхи одоо бараг замхран алга болж хуучны дүрстэй видео, малийтлаа таргалсан эрхэм түшээдийн залуу насанд нь л мөнхлөгдөж дээ. Өөрчлөлтийг ардчилсан хувьсгал гэж дийлэнхи нь нэрийдэх авч сүүлийн үед хэн хийсэн, яаг юу болсны талаар маргалдах хүн олон болж. Ганзага, наймаа гүйлгэдэг сэргэлэн залуусын авхаалж энэ цагт хэрэг болж хожмын тэрбумтан, босс болох юм гэж хэн санах билээ. Цаг хугацаа гэж хувь тавилангийн айхтар хэмжүүр, найруулагч нь байдаг тул тийм гэж хэлэхийн аргагүй юмс өөрчлөгдөж өөр өөрийн гэсэн байр сууриндаа залрах боловч ...



Хүн сүргийн бүтэц-№1,2

22:58 , 2010-04-11 .. Бичигдсэн: Тэмдэглэл .. Холбоос

Заримдаа мөнгөний боол болохоос ч өөр аргагүй тийм хатуу л амьдрал. Нийгэм, хөгжил энээ тэрээ гэсээр хүн хүнээ барьж идэх нь холгүй мөс шиг хүйтэн зэврүүн орчныг бүтээж явна бид. Гадуур явахад бүхэлдээ хүмүүс хэдэн хэсэг хуваагдчихсан амиа хичээгчдийн сүрэг болон хөлхөлдөнө.

1.    Энэрэлгүй тавилан

Тамтаггүй эхүүн үнэр ханхлуулж, гутлаа чирэн алхахдаа замын хашлаганы цаанаас шороонд үнхэлдсэн сургуулийн формтой, байдгаараа улайж хөлс нь цувтлаа ноцолдсон хоёр дунд сургуулийн жаалаас ундааных нь савыг нэхэн зогсох тэр хүнийг “траншек” гэж бидний авгайлж заншснаар 25-ын Алтай  буюу эрхэм гишүүнтэ...



{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 3 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван