Улаанбаатар хотоор аялсан нь...

Байгууллага дахь харилцаа холбоог үр ашигтай болгох нь

Харилцаа холбоо маш олон зуун жилийн түүхтэй. Бүр дээр үед хүмүүс бичиг үсэг мэддэггүй байхдаа аман захиа буюу захиагаа шүлэглэн цээжилдэг байснаа яваандаа бичигтэй болж захиа гэгч зүйл үүссэн. Өчнөөн зуун жил өнгөрч өнөө үед интернет гэгч нэгэн систем дэлхийг бүрхээд байна. Энэ зүйлийн тусламжтайгаар тив дэлхий, газар орон харгалзахгүйгээр харилцах боломжтой болжээ. 

            Ямар ч байгууллагад харилцаа холбоо тэргүүний ач холбогдолтой байдаг. Ер нь ч харилцаа холбоо гэдэг тэр аяараа нийгмийн болоод хувь хүний хамгийн чухал хэрэгцээ мөн. Ялангуяа байгууллага гэдэг тэр чигээрээ мэдээллийн систем. Байгуулллагын дарга захиралаас нь эхлээд үүдний хаалгач хүртэл асар өргөн мэдээллийн сүлжээ дамнасан байх бөгөөд тэр өргөн сүлжээнд оролцогч аль ч тал мэдээлэлд нөлөөлж, төөрөгдүүлж чаддагаараа байгууллагын харилцаа холбоо бусад төрлийн харилцаа холбооноос ялгарадаг гэх үү дээ. Цуу үг, ам дамжсан яриа, цуурхал, албан ёсны мэдээ, тушаал, шийдвэрийн аль нь болохыг хэрхэн ялгаж танидаг бол. Заримдаа эдгээр мэдээлэлүүд нэгээс нөгөөд дамжин очихдоо тэр хүний үзэл бодол, санааг шингээж очдог байх юм. Үүнийг монголчилбол “хачирлах” гэдэгээр нь хүмүүс мэдэх байх. Ер нь монголчууд “хачирлах”-даа даанч гаргууд. Нөгөө худлаа юмыг олон давтвал үнэн болохын үлгэр монголд мөн ч амархан биелэнэ дээ. Тийм ч болохоор нөгөө хар PR гэгч зүйл амархан явагддаг болов уу. Энэ бол харилцаа холбоо хэт явцуу, үр ашиггүй явагдаж байгаагийн тод илрэл.

            Асуудлаас зайлсхийх биш асуудалтай нүүр тулгарч шийдвэрлэхэд харилцаа холбоог үр ашигтай болгох нь их түлхэц болдог. Юун түрүүнд мэдээллийг түгээх аргыг хамгийн орчин үеийн бөгөөд анхдагч эх үүсвэрээс шууд бусдад хүргэдэг байхаар зохион байгуулах хэрэгтэй. Үүнд тохирсон шинэ зүйл аль хэзээний бий болоод нэвтэрдэг газраа нэвтрээд үр дүнгээ өгөөд эхэлчихсэн жишээ  зөндөө бий.

            Эхний арга. Өнөөдөр хүн бүр л и-мэйл ашигладаг. Хувьдаа и-мэйл хаяггүй ажилтан би л лав мэдэхгүй юм байна. Гадаадын хөгжилтэй оронд ихэвчилэн түгээх мэдээллүүдийг шууд и-мэйл хаягаар явуулдаг нь мэдээллэлд хачир нэмэх бололцоог хаадаг.

            Дараагийн арга. И-мэйлтэй төстэй боловч илүү албан ёсны. Тусгайлсан дотоод сүлжээ бүхий байгууллага дотооддоо харилцдаг тусгай програм ашиглах буюу E-office. Үүний давуу талыг ярих нь бараг илүүц. Яагаад гэвэл энэ нь и-мэйл шиг давуу талыг багтаагаад зогсохгүй онлайн хурал зөвлөгөөн, мэдээ мэдээллийг анхдагч эх сурвалжаас огтхон ч гажуудуулалгүйгээр тухайн ажилтанд хүргэж байгаа орчин үеийн дэвшилтэд хэрэглээ болох нь өдөр ирэх тусам нотлогдсоор байгаа л даа. Мэдээллийг үнэн зөвөөр очих ёстой газарт нь хүргэх нь уг системийн гол зорилго. Мөн ялгаагүй байгууллагын харилцаа холбоо ийм л байх ёстой. Мэдээлэл хэдий чинээ үнэн байна тэр чинээгээрээ үр ашигтай байна. Энэ бололцоог бий болгох түвшинд өнөөдөр нэгэнт дөхөж ирсэн байгаа нь та бидний нүдэнд ил тод байгаа. Гэхдээ харилцаа холбоонд хэзээд хүмүүс оролцсоор ирсэн хойно “хачир” бас байсаар л байна харин үүнийг багасгах арга нээгдсээр л байна гэдэгт би итгэдэг юм.

Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 17 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax