Улаанбаатар хотоор аялсан нь...

Бүлэгчин

Бүлэг, фракц, найз, нөхөд гээд хамтын гэсэн тодотголтой хэдэн үг танд хэрхэн бууж байна вэ? Ажлын, сургуулийн, байрны гээд найз нөхөд зөндөө. Тэд таны фракц биз дээ. Тэд хаанаас гарч ирсэн юм бол. Таны сэтгэлийг сайн ойлгодог, хүсэл мөрөөдөл нэг, зовлон нэг, амьдрал нэг, нутаг нэг, байр нэг, ажил нэг, нас чацуу гээд шалтгаан хар мянга олдох байхаа. Би л лав мэдэх юм байна. Дунд сургуулийн сурагчийн амьдрал тэр аяараа бүлэг фракц байдаг. Тэр сургууль гэдэг ертөнц дээр амьдрах өчнөөн арга байх боловч гагц бүлэг гэгч тэр зүйлд элсэхгүйгээр та хэн ч биш. Бөхийн ертөнц. Монгол бөхчүүд тэраяараа нутаг нутгийн бүлэг фракц. Улс төрийн намууд хүртэл дотроо хэдэн янзын фракцуудтай. Ийм жишээ олон бий.

            Хаа нэгтээ танилтай хүн талын чинээ, зуун төгрөгнөөс зуун найз гэсэн үгс сонсогддог. Ялангуяа монгол шиг нэг жалга, нэг дошны сэтгэлгээ асар хөгжсөн оронд бүлэгт харъяалагдахгүйгээр урагшлах нь юу л бол. Монгол хүн бас их бардам. Муу амьдарахаар сайн үх гэж ярьдаг улс. Хүний наад захын хэрэгцээ төрсөн өдөр, шоу цэнгээн, шинэ жил, тэмцээн уралдаан, зодоон цохио гээд аль ч юманд бүлэгтэй нь л хожидог. Энэ ч үүднээсээ зарим нь дагалдан баясдаг, зарим нь аялдан дагадаг, зарим нь манлайлдаг байх юм.

            Та яагаад бүлэгт элсдэг юм бэ. Нэг мэдэхэд л тэдний нэг болчихсон байдгаа анзаардаг уу. Олуулаа байсан бол ингэхгүй юу гэж боддог бодол ганцаараа “явж л байдаг” хүнд дандаа бодогддог гэдэгт итгэлтэй байна. Хэдий хүн дотроо яг зорин хайж явдаггүй ч үргэлж л олуулаа, хэдүүлээ болохыг эрмэлзэж явдаг. Нэг талаас ганцаардал гэж нэг аймшиг байхад нөгөө талаас нийгмийн хэрэгцээ байдаг. Үнэндээ хэн ч биш байхыг хэн ч хүсдэггүй учраас бүлэгт элсэх нь олонтаа. Ганцаараа байснаас олуулаа ажил хийвэл үр дүнтэй байдаг. Үүнийг ойлгосон зарим нь буруугаар ашиглаж нөгөө кинон дээр гардаг шиг “бригад” болдог нь ч нууц биш.

            Хүний сэтгэл зүй гэдэг их сонин байдаг хойно доо. Бүр амьдралаа найз нөхөд, бүлэг фракцаараа төсөөлчихсөн хүмүүс тохиолддог. Тэдний амьдралын утга учир нь бүлэг. Аливаа зүйл хэт туйлшрахаараа утггаа алддаг тул өнөөгийн нийгэмд энэ нэг их зөвдөхгүй л байх. Гэхдээ яг үнэндээ хэнд ч бүлэгт элсэхгүйгээр амьдрахад хэцүү гэдэг нь ойлгомжтой. Амьдрахад хэцүү л болохоос амьдарч болно. Харин муу амьдрахаар сайн үх гэж боддог хүмүүст энэ огтхон ч хамаагүй. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хүн аминдаа их хайртай болж байгаа. Дээр нь хэн ч биш байхыг хүсдэггүй болсон. Бүлэг гэж нэгэн зүйлд элсэх хүсэлтэй хүмүүс олширсоор л байгаа. Магадгүй амьдрал өөрөө байнгын тэмцэл, өрнөл байдаг болохоор тэр биз. Олуулаа гэдэг зарчим өнөөгийн нийгэмд л лав одоохондоо хүчтэй байсаар л байна даа. Би л лав бүлэгт элсчихсэн…

Сэтгэгдэл үлдээх

02:34 , 2010-06-01 .. Бичсэн: uka
jiliin umnuus gantsaaraa baihad dasaj bas suraltsaj baigaa. хэлээ гаргах ingesen ni iluu deer sanagdsan...

11:30 , 2010-01-18 .. Бичсэн: Ариунзаяа (зочин)
ХЭХЭ хөөрхөн болжээ. Гэхдээ үүгээрээ яг юу гэж хэоэх гэж байсан юм бээ nerd

{ Сүүлийн хуудас } { 18 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax