Улаанбаатар хотоор аялсан нь...

Орой найзууд уулзна гэсэн, тэгэхэд тааралдъя

Ажил төрөл, өдөр тутмын амьдралын асуудлаас салах нэг хэлбэр, их хотын залуусын найз нөхөд, танил, түнштэйгээ уулзах газар, миний мэдэхийн нэг давхарын онгорхой хаалга бүр эхлээд “bar” байсан санагдана. Дараахан нь “pub” болсон. Одоо их л шинэлэг “lounge болж чамирхжээ. Гадаа нүүрсний утаанд нүд хорсож, дотор тамхины утаанд цэнхэрлэн дуниартна. Эндэхийн залуус нэг нэгнээ бараг бүгд танидаг бөгөөд нэгнээ харсан л бол заавал ёс болгож гар барина. Нэг үе оросын “бригада” кино хит болж байхад сурсан гар барилт одоо ч хэвээрээ. Орцны гадаа сандал дээр биш түшлэгэн дээр нь сууж, 4, 5-аараа фракцлаж хорвоогийн сонин хачин, кино клип ярьж өнгөрөөдөг байсан үеийнх.

Лав одоогоос 5 жилийн өмнө хийгдсэн хүн амын тооллогоор бол манай хүн амын дийлэнхийг 15-аас 20 насныхан эзэлдэг судалгаа гарсан байсан. Хүүхдийн, хүүхэлдэйн кино цаг үе нь тийм байсан уу эрэлт ихтэй байв. Зах зээлийн судалгааг гадны хөрөнгө оруулалттай байгууллагууд харьцангуй үнэмшилтэй хийдэг. Тэднийхээр одоо 20-25 насныхан хамгийн олон байгаа нь 1980-аад оны өндөр төрөлттэй жилийн үр нөлөө, одоогийн залуус юм. Харин монголын төрөөс албан ёсоор батлаж гаргадаг статистик мэдээнд итгээд явах аваас ойд төрсөн сармагчин мэт болох аж. “Үндэсний соёл амралтын хүрээлэн-парк” ч ажилаж байсныг тод санаж байна. Одоо бол 1/5 нь банкны, дахиад 1/5 нь зочид буудал, уушын газрын мэдэлд шилжиж, бас нэг тиймэрхүү газар нь үл үзэгдэгч гарын онолоор зохицуулагдаж байгаа гэсэн. Саяхан нүдэндээ итгээгүй боловч шинэ “Алсыг харагч” (уг нь ёсоороо бол алсыг харуулагч юм байна лээ. Гэхдээ ингээд хэлээд сурчихсан болохоор хэлж заншснаараа л бичлээ) босгосон. Танил ч юм шиг, аятайхан ч юм шиг харагдсан даа. Ядаж тэр хашаан дотор нам гүм алхаад явахад хүртэл сайхан байдагсан. Бараг мартагдаж, барилга нь нөгөөх муу нэртэй шөнийн цэнгээний газар болж, газарт орох нь дөхөж явсан кино театрууд сэргэж, залуусын хайр дурлалын хөгжилтэй түүх өгүүлсэн хөнгөн голдуу сэдэвтэй кинонууд моданд орж байгаагаас ч залуус дийлэнхи олонхи нь байгааг харж болох юм. Гадны гоё гоё кино гардаг болсон нь ч бас сайшаалтай хэрэг шүү. Үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгчид залуусын гэсэн тодотголтой содон шийдэлтэй үйлчилгээг санал болгох нь ч ихэсчээ. Нийгмийн дунд ярианы чиглэл, хэв маяг залуусын хэллэгээр гол болгож, нэвтрүүлэг, дуу хөгжимд ч шинэчлэл ирсэн. Хэдхэн жилийн өмнө үл зөвшөөрөгддөг байсан хип хоп нутагшиж, Сараа, Ариунаа шат ухарч Болортуяа, Батбаатар нар Эгшиглэн, BX нэртэйгээр тайз руу гарлаа. Нийгэмд нэг үе солигдож эхэлж байгаагийн дохиог ардчиллын 20 насны хүчит бөхийн барилдаанаар залуу бөхчүүд хэдэн томчуудаа өвдөг шороодуулснаар мэдэрч билээ. Хөлбөмбөг үзэх нь гоё санагдаж, “Криштиано”-д нүд алдагч охид нэмэгдсэн байна лээ.

Түрүү жил дулаан орж гадаа суухтайгаа болоод ирэх үест хотын төвийн өндөр шилэн барилгын ёроолд хэсэгхэн усан оргилуурын дэргэд шавсан олон залуусыг хараад дотроо гутарч билээ. Үнэндээ залууст очих газар алга. Өдөрт интернэт, мессеж энэ тэрхнээр аргалж, ажилдаа анхаарлаа хандуулна. Монголд бараг бүх асуудал л хүндрэлтэйдээ орох тул ямар ч “тип”-ийн хүн амархан “стресс”-т ордог. Дарга, захирал дарамт ихтэй. Утаа, халтиргаа хүндрэл ихтэй. Залуу нас эрч хүчтэй, цоглог байдаг болохоор тэгсгээд нэг их гуниж гутраад байхгүй. Орой ажлын дараа үе тэнгийнхэнтэйгээ ярьж, уулзаж, инээлдэхийг бүгд хүсдэг. Үгүйдээ л хэн нэгнийг муулах ч бас аятайхан. Харамсалтай нь очих газар алга. Өвөл бол монголд хүнд ирдэг болохоор бүр ярих ч хэрэггүй.

Залуус гэж ярих дуртай боловч зориулж, зорьж хийж байгаа нь цөөхөн. Хаа очиж “соць”-ийн үед хүмүүжсэн чангахан эцэг эхтэйдээ гайгүй хүмүүжил сайтай гэж магтуулдаг ч гадуур их тэнэдэг гэж зэмлүүлдэг л дээ. Амьдралыг сонирхолтой өнгөрүүлээд сурчихсан болохоор гомдол хэлэхийг ч бас хүсэхгүй. Очих газартай болох гэсээр байтал ахимаг насныханы бүлэгт шилжих тул залуу насны эрч хүчээр яриагаа хөгжүүлэхээс.

Орой найзууд уулзна гэсэн, тэгэхэд тааралдъя.


Сэтгэгдэл үлдээх

19:32 , 2010-04-02 .. Бичсэн: Зочин
p;l

00:15 , 2010-02-01 .. Бичсэн: solo (зочин)
алга ташилт yostoi uhaalag bichjee nice

00:42 , 2010-01-31 .. Бичсэн: glamorous
баярлах tertee tergui niigem iim buhimdaltai bolzon bolhoor, ali boloh uudrug saihan zuil bodoj, urlagiin ali neg turliig sonirhoj, tuunees oyunii taashaal awaasai gj bi husdeg, hun zuwhun gedsee tejeh gj amidardaggui. Urlag bol hunii ter hooson oron zaig nuhuj, oyunii talh gej bodjiino. Bichsen zuil taalagdlaa, uudrug uzeltei bh hergetei shuu

17:26 , 2010-01-13 .. Бичсэн: Alex (зочин)
гоё шүү
Blog.oo ulam bayjuulaarai!...

bi

23:17 , 2010-01-11 .. Бичсэн: Зочин
mundag

{ Сүүлийн хуудас } { 19 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax