Улаанбаатар хотоор аялсан нь...

За хүү минь, олонтой газар зүүж ахдаа сэжигтэй харагдсан хүмүүсийг авч ирж байгаарай.

Миний өдөр бүр иддэг хоол, уудаг ус, амьсгалдаг агаар хүртэл “том ах” нарын хураамж төлбөрт хамрагдсан байна. Би их ууртай яваа. Эмээгийн уудаг сүүг уг нь 60% хямд үнээр авч болох л байсан. Гэвч ах нар өгөөгүй. Эмээ их ууртай яваа. Ах машины шатахуунаа 70% хямд үнээр авч болох л байсан. Гэвч ах нар зөвшөөрөөгүй. Ах их ууртай яваа. Дүү маань нялх болохоор живхийг хэрэглэх шиг л болдог. Ээж аав нь шоргоолж шиг үүрэндээ “памперс” зөөж асар их мөнгө зардаг. Тэд 80% хямд үнээр авч болох байсан. Гэвч ах нар толгой дохиогүй. Дүү минь их гомдолтой уйлж байгаа.

“Ах нар”-ыг цээрлүүлнэ л гэсэн цээрлүүлэх нь байтугай цэцэглүүлсэн. Хийжүүлсэн ундааны зардлын бүтцийг саяхан санамсаргүй олж харлаа. Орчин цагийн нягтлан бодох бүртгэлийн шинэлэг арга хэлбэр бололтой. Түүхий эд, үйлдвэрийн зардал, нэмэгдэл өртөг, удирдлагын зардал, сурталчилгааны зардал, бусад болон “ах нар”-ын зардал гэж бичжээ. Нийт зардлын 60%-ийг бусад болон “ах нар”-ын зардал эзэлсэн байх гэж. Үйлдвэр нээх гэж газар авахад, барилга барих, худалдаж авахад, төхөөрөмж гаднаас оруулахад, ашиглалтанд оруулж мэргэжлийн хяналтаар зөвшөөрүүлэхэд, байнгын шалгалтанд тэнцэхэд гээд бусад зардал тоймоо алджээ.

Ах нарт хэсэг хураамж төлсний эцэст “удирдагч” хэсэг бодолхийлэв. Би үхэх үү, чи үхэх үү? Ард түмэн минь байхад би баян хүн, бид баян хүмүүс. Ундааг 600-аар биш 1500-аар зарна. Би биш ах нар авсан. Би өгсөн. Та нар ч бас өг. “Удирдагч” их уцаартай яваа.

Сэтгэгдэл үлдээх

12:56 , 2010-01-11 .. Бичсэн: Зочин
uridniihaasa jaahan muu bolson baih chin ... chamaig dahiad bodittoi ym bichne baih gej huleej bna shvv zaluu mine гоё шүү ярзайтал инээх

14:08 , 2010-01-08 .. Бичсэн: hashaa (зочин)
taalagdlaa. amjilt

20:58 , 2010-01-07 .. Бичсэн: dadido
одоо яах уу

16:11 , 2010-01-07 .. Бичсэн: agchnii nahia (зочин)
sain bna. huu mini. surpraiz blaa алга ташилт алга ташилт миа хайртай

16:08 , 2010-01-07 .. Бичсэн: agchnii nahia (зочин)
sain baina. Ystoi surpaize blaa, huu mini....

{ Сүүлийн хуудас } { 20 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

Тэмдэглэл

Сүүлийн бичлэгүүд

Хэн нэгнийг гутаах гээгүй, доромжлох ч гээгүй, үнэнийг байгаагаар нь л…
Цөөнх болсон нь
Хүн сүргийн бүтэц №4
Хамгаалагч Гомбосүрэнгийн Мөнхбаяр ГОООООООЛЛЛЛ. Хотын даргын гоё цохилт байна...
Сайн явах санааных
Гоё дээрээ тавьчихлаа гарч шоудъя
Өөр өнцгөөс, өөнтөгч үгээр
Google-ээс хайлт хийх зөвлөмж
Хүн сүргийн бүтэц №3
Хүн сүргийн бүтэц-№1,2
Хавар дурсамж сэргэж, сэтгэл гэгэлздэг
“Арчаатай” байх хэрэгтэй
Экс под синдром
Манай дарга өргөнөөс нь танай дарга зузаанаас нь
Хөгжил, түүний тухай ийм нэг бодол

Найзууд

Зоригт ван




:-)
 
xaax